2008
Панама хотын Ариун Сүмийн үйл ажиллагаануудын товыг зарлав
2008 оны долдугаар сарын


Панама хотын Ариун Сүмийн үйл ажиллагаануудын товыг зарлав

Тэргүүн Зөвлөл 127 дахь ариун сүм болох Панам Хотын Панамын Ариун Сүмийн нээлттэй өдөр болон онцгойлон адислах ёслолын товыг зарлалаа.

Энэхүү ариун сүм нь Панам дахь анхны ариун сүм бөгөөд 2008 оны Долдугаар сарын 11-26 хүртэл Ням гарагаас бусад өдрүүдэд олон нийтэд нээлттэй байв. 2008 оны наймдугаар сарын 9 –ны Ням гарагт болох дөрвөн удаагийн онцгойлон адислах ёслолын өмнө урлаг соёлын арга хэмжээ зохиогдох болно. Наймдугаар сарын 11-ний Даваа гарагаас эхлэн ариун сүм ёслолуудыг гүйцэтгэж эхэлнэ.

Далын гишүүн байсан Ахлагч Спенсер В.Жонес Төв Америкийн Бүсийн Ерөнхийлөгч болсныхоо дараагаар газар хөндөж 2005 оны аравдугаар сард барилгыг барьж эхэлжээ. 2002 оны наймдугаар сард ариун сүмийг барих зарыг тараажээ. Панамд долоон гадас, гурван дүүрэгт ойролцоогоор 22,000 гишүүн байдаг ажээ.

Хэвлэх