ГЭР БҮЛИЙН ҮДШИЙН САНААНУУД
Эдгээр санаануудыг анги болон гэр орондоо заахад ашиглаж болно.
“Аз жаргалтай гэр бүлийн жор” х. 26: Рондалын гэр бүлээ аз жаргалтай болгодог жорыг хайсан тухай түүхийг хуваалц. Гэр бүлийн үдшийн өмнө онцгой зоог барих талаар төлөвлө. Зоогоо хамтдаа бэлтгэж байхдаа орц бүр нь хоолыг амттай болгодог шиг аз жаргалтай гэр бүлийг бий болгоход гишүүн бүрийн оролцоо чухал талаар ярилц.
Өгүүллэгийг унш. Рондалын жишээг ашиглан гэр бүлийнхээ гишүүн бүрээс гэр бүлийн үдшээр юу хийх хүсэлтэй байгааг нь асуу. Дараагийн гэр бүлийн үдшээр хийх зүйлсийг гишүүдэд даалга. Та нар нүдээ боосон зааварлагч тоглоомыг бас тоглож болно.
“Бурханы удирдагч гар,” х. 30: Ахлагч Полын залбирсантуршлагуудаас заримыг нь ярьж эхэл. “Амьдралыг удирдах нь” хэсэг дэх түүний амлалтуудыг чангаар унш. Алма 34:18–26-г уншиж, залбирлын тухай Амюлек Зорамчуудад юу заасныг ярилц. Залбирал нь тэдэнд тусалсан туршлагуудыг нь гэр бүлийн гишүүдээр хуваалцуул.
“Цаг нь болжээ” х. 34: Саша Мормоны номыг гурван аргаар уншсан талаар хуваалц. Түүний гурав дахь удаагаа уншсан арга нь эхний хоёр аргаас ямар ялгаатай вэ? Моронай 10:4-5-ыг уншаад Моронайн амлалтыг ярилц.
“Чи надтай хамт Хүүхдийн Хэсэгт очих уу?” х. Н12: Хүүхдийн Хэсгийн юу нь таалагддаг тухай хүүхдүүдтэйгээ ярилц. Өгүүлэл дэх түүхийг гэр бүлтэйгээ хамт нэгтгэн дүгнэ. Хүүхдийн Хэсэгт уримаар хүүхэд тэдэнд байна уу? Хүүхдийн Хэсэгт буюу Хүүхдийн Хэсгийн үйл ажиллагаанд хэн нэгнийг урих зорилго тавь.
“Гэр бүлийн мацаг,” х. Н15: Өгүүллийг уншаад, “Өвийн шилэн сав” -ыг гэр бүлтэйгээ хамт хэрэглэж эхлэх талаар ярилц. Леонардо, Мариана нарын мацаг, золиослол тэднийг болон бусад хүмүүсийг хэрхэн адисласан тухай ярилц. Тусгай адислал хэрэгтэй байгаа хэн нэгний төлөө та нар бас гэр бүлээрээ мацаг барьж, дараа нь тэр хүний төлөө ямар нэг ашиг тустай зүйлийг хийж болно.