Хуваалцах цаг
Би одоо ч номлогч байж чадна
“Мөн хэрэв, … зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ” (C ба Г 18:15).
¤Төлөөлөгч Паул агуу номлогч байсан. “Би Христийн сайн мэдээнээс ичихгүй” (Ром 1:16) хэмээн тэр хэлжээ. Паул сайн мэдээг хуваалцахаар маш олон газраар явсан. Тэр сайн мэдээг хуваалцах мөн хүмүүст туслахын баяр баясгаланг мэдэрч явсан билээ.
Бошиглогч Иосеф Смитийн дүү Самуел хожмын үеийн анхны номлогч байлаа. Тэр үеэс хойш, нэг сая гаруй эрэгтэй эмэгтэй хүмүүс номлолд үйлчилсэн юм. Номлогч бүр Самуел Паул нартай адил, сайн мэдээний гэрчлэлтэй байсан бөгөөд үүнийгээ бусадтай хуваалцахыг хүсч байсан билээ.
Ерөнхийлөгч Давид О.МкКей (1873–1970), “Гишүүн бүр номлогч” гэж хэлсэн.1 Энэ нь та одоо ч гэсэн номлогч байж болно гэсэн үг! Бусадтай сайн мэдээг хуваалцах нь танд Есүс Христийг, мөн баптисмын гэрээг тань байнга сануулж байх болно. Эдгээр үгсийг санаарай.
Би одоо номлогч болж болно.
Би том болохыг хүлээх хэрэггүй.
Би өдөр бүр хэрхэн илүү сайнаар амьдрахыг мэддэг.
Тиймээс хүмүүс намайг гэрчлэлтэй болохыг
Зөвхөн өөрийн маань гэрчлэл гэдгийг тэд мэдэх болно.2
Үйл ажиллагаа
Н4 хуудсыг салган ав. Гэрийг мөн таван цонхнуудыг хайчил. Цонх бүрийг сайн мэдээг хуваалцах гэрийн цонхны зургийн дагуу наа. Гэр бүлтэйгээ хамт гэр дээрх санаануудын талаар ярилц. Номлогч болохын тулд одоо та нар юу хийж болох талаар ярилц. Сургаалыг хуваалцах гэрийг танай гэр бүлийнхэн харж болох газарт байрлуул.
Хуваалцах цагийн санаанууд
-
Ямар нэгэн ажлыг хийхэд шаардагдах энгийн хэрэгслүүдийг цуглуул. (Жишээ нь, даалгавар: аяга таваг угаах үүнд алчуур саван гэсэн хэрэгслүүд орж болно. даалгавар: хоол хийх жор орц гэх мэт зүйлс орж болно.) Баг бүрт зориулсан өөр өөр даалгавар бүхий уут бэлтгэ. Баг бүрээс уутыг онгойлгон, ямар ажил хийх ёстойгоо мэдэж аван, энэ ажлыг гүйцэтгэхэд эдгээр хэрэгслүүд ямар хэрэгтэй талаар тайлбарла. Баг бүрийг үүнийгээ хүүхдийн хэсгийн хүүхдүүдтэй хуваалцахаар урь. Аливаа нэг ажлыг хийхэд үүнд тохирох бэлтгэл зүйлүүд шаардлагатай байдагтай адил сайн номлогч болохын тулд зохих зүйлүүдийг бэлтгэх хэрэгтэй талаар тайлбарла. Сайн Мэдээний Уран Зургийн Цуглуулга 605 (Залбирч буй хөвгүүн) 617 (Судруудаас эрж хай) зургуудыг самбарт байрлуул, доод талд нь, “Би номлогч болохын тулд өдөр бүр судруудыг уншиж залбирна” гэж бич. Энэ сургаалаар амьдрах нь номлогч болоход нь тэдэнд хэрхэн туслах талаар хуваалцуул. Залуу Алма болон Мозаягийн хөвгүүдийн түүхийг дүгнэн ярилц. Хүүхдүүдээр Алма 17:2–3-г олуулж, хамтдаа унш. “Тэд судруудыг хичээнгүйлэн судалсан” Тэд өөрсдийгөө их залбиралд зориулсан “гэсэн өгүүлбэрүүдийн доогуур зур.” Өдөр бүрийн залбирч, судар унших нь сайн номлогч болоход хэрхэн тусалдаг талаар гэрчлэлээ хуваалц.
-
Хоосон савыг авч “Итгэлтэй, Дуулгавартай” гэсэн хаяг наа. Бага ба ахлах насны хүүхдүүдэд зориулан итгэлтэй болон дуулгавартай байдлын талаар суралцах хэд хэдэн сургалтын нөхцөлүүдийг бэлтгэ. (Teaching, No Greater Call [1999], 161–62)-г үз . Хуваалцах цагийг эхлэхийн өмнө “Итгэлтэй, дуулгавартай байснаараа би номлогч болоход өөрийгөө бэлтгэх болно” гэж самбарт бич. Хүүхдүүдтэй хамт үүнийгээ унш. Хүүхдээр суралцах нэг нөхцөлийг сонгуулахаар урь. Хүүхдээр эсвэл ангиар юу хийхийг олуул. Тэдний хариултууд нь итгэлтэй ба дуулгавартай байдлыг шаардаж байгаа талаар онцол, тэгээд нэг жижиг юм (вандуй,чулуу гэх мэт) саван дотор нь хийлгэ. Суралцах нөхцөл бүрийн дараа “Би зөвийг хийх болно; Би түүний гэрлийг дагана. Түүний үнэнийг би тунхаглах болно,” “The Church of Jesus Christ” дуунаас дуулуул.(Хүүхдийн дууны ном, 77). “Түүний итгэлийг тунхаглах болно” гэдэг нь бид номлогч болно гэсэн утгатай. Савыг дүүртэл тоглуул.