Сайн мэдээний сонгомол бүтээл
Хадан дээр босго
1847 онд Хожмын үеийн Гэгээнтнүүд Ерөнхийлөгч Бригам Янгийн удирдлаган дор Солт Лейкийн хөндий уруу шар үхэр тэргийн багтай, туйлдмаар урт аяныг эхлүүлэхийн өмнө зуут, тавьт, аравтын хамтлагуудад хуваагдан, зохион байгуулагдахаар [захирагдсан] байна.
Одоо би хэдэн асуултыг асуумаар байна: Тэр үед хэн нэгэн энэ илчлэлтийн нөхцөл байдлыг хэлэлцэх нь ухаалаг эсвэл зөв мэргэн зүйл байх байсан уу? Төмөр зам, авто болон агаарын тээвэр хөгжсөн энэ өдрүүдэд энд Ютад шар үхэр хөллөн Миссури Гол уруу явах аяныг эхлэх хэн нэгэн хүний тухай та юу гэж бодох байсан бэ? …
Та нарт дамжуулахыг хүссэн сургамж маань: бид Бурханы дэвшилтэт хүмүүс билээ. Тиймээс бид эдгээр орчин үеийн арга хэрэгслийг ашиглах эрхтэй бөгөөд эдгээр шинжлэх ухааны сайжруулсан хэрэгсэл нь Түүний гайхамшигт ажлуудыг хийхэд туслуулахаар Их Эзэн бидний гарт өгсөн юм. …
Биднийг ялгаатай болгодог зүйл юу вэ?
Олон жилийн өмнө [өөр] сүмийн боловсорсон нэг лам Ютад ирсэн бөгөөд би түүнтэй уулзаж ярилцсан юм. Тэр “Мормоны” ариун ёслолд оролцож, Их Эзэний Зоог хөтлөн явуулах аргыг шүүмжлэн, ялангуяа ийм ёслолд дарсны оронд ус хэрэглэх аргыг шүүмжлэв. Хүмүүс усыг уухыг хараад тэр бүр эгдүүцэн дургүйцэж байв. Мөн Аврагч Иудейчүүдэд ариун ёслолыг хүртээхдээ энэ нь Түүний цус буюу Түүний цусыг төлөөлсөн дарсыг хэрэглэсэн гэдгийг тунхаглаад, энэ бол Библи дээр бичиглэсэн баримт гэдгийг тэр тодотгон дурьдав. Аврагч Нифайчуудад ариун ёслолыг танилцуулахдаа бас дарс хэрэглэсэн гэдгийг Мормоны Ном тунхагладгийг би түүнд нэмж хэлж чадна.
Найз минь үүнийг мэддэг эсвэл мэддэггүй ч байсан, нарны доорх бусад бүхий л сүмүүдээс Бурханы Сүмийг онцлон ялгаруулах нар—болсон агуу онцлогийг тэрээр анзаарч мэдсэн бөгөөд энэ нь бусад сүм ном, зан заншил, хүмүүний дүрэм сургаал зааврууд дээр үндэслэсэн байхад энэ Сүм саадгүй үргэлжлэх илчлэлтийн зарчим дээр, Христийн хадан дээр баригдсан болохыг мэдсэн. Хожмын үеийн Гэгээнтнүүд номонд бичиглэгдсэн учир хийх ёстой гэж юмсыг хийдэггүй. Тэд Иудейчүүдэд Бурхан хэлсэн учир хийх ёстой гэж юмсыг хийдэггүй. Мөн Нифайчуудад өгсөн Христийн зааварчилгаануудын учир хийх ёстой гэж хийдэггүй эсвэл ямар нэгэн зүйлийг дутуу хийж үлдээдэггүй.
Энэ Сүмд хийгддэг аливаа зүйлс нь Бурхан амьд байдаг учраас, бидний өдрүүдэд тэнгэрээс ярьдаг учраас, үүнийг хий гэж энэ Сүмд тушаасан учраас хийгддэг. … Энэ бол Христийн Сүмийн үндсэн хууль юм. Христ ингэж зарлигласан учраас бид Их Эзэний Зоог болох ариун ёслол дээр дарсны оронд ус хэрэглэж буй хэрэг юм.
Бурханы ажил урагшилсаар байна
Бурханлиг илчлэлт хүмүүсийн нөхцөл байдал, төлөвт нь мөн Бурханы шударга ажлын дагуу хүмүүсийн хувь заяанд тааруулан өөрчлөн тохируулдаг. Энэ Сүмийг удирдан тэргүүлэх хангалттай мэдээлэлтэй, сайн ном гэж үгүй.
Би үүнийг зарим хэсэг нь бодит үнэн байж болох, зорилгоо биелүүлээд номын тавиур дээр хэвтэж байхад, нөгөө хэсэг нь хүчтэй, амьдралаар дүүрэн, бидний одоогийн байдалд—одоогийн хөгжлийн төвшинд хэрэглэж болохуйц номуудад Бурханы үгсийг гүн хүндэтгэл бишрэлтэйгээр бичсэн байна. Энэ хэсэг ч үнэн зөвөөр ойлгогдох ёстой. Бурханы өмнөөс яригч, Түүний үгийг хөрвүүлэгч, Бурханы бошиглогчийн эсрэг хэн ч тухайн номонд юу өгүүлж буй тухай маргах учиргүй. Энэ нөхцөл байдлыг ойлгохын тулд хуучны бичээсийг амьд бошиглогчдын үгсээс илүүтэйгээр үзэх нь төөрөгдөл болно.
Их Эзэн Иудейчүүд ба Нифайчуудад 2000 жилийн тэртээ эсвэл Хожмын үеийн Гэгээнтнүүдэд 50, 60 жилийн өмнө юу гэж хэлснийг, хэрэв энэ нь Түүний сонгосон эсвэл томилсон үйлчлэгчид буюу үйлчлэгчээр дамжуулан Өөрийн хүмүүст өгсөн Их Эзэний хамгийн сүүлийн үеийн заавар ба энэ цаг үе дэх өнөөгийн өдрийн илчлэлттэй зөрчилдөөгүй л бол эргэлзэх зүйлгүй бөгөөд энэ баримтыг үгүйсгэгч хүмүүс бэрхшээлд орж болзошгүй. Энэ нь анхааралтай сонсох ёстой, хуучин илчлэлтээс илүү эрхэмлэх, Бурханаас ирсэн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл юм.
Бурхан өнөөдөр хувиршгүй бөгөөд тогтвортой байх зарлигийг маргааш хүчингүй болгож чадна. Хоёр жил тутамд уулзалдах хууль тогтоох байгууллага хуучин хуулийг эсвэл түүнтэй төстэй нэгэнт үүргээ гүйцэтгэсэн хуучны тогтоол тушаалуудыг хүчингүй болгодог. Харин хууль тогтоогчдыг хувирамтгай эсвэл зөрчилдөгч байна хэмээн хэн ч бодож зэмлэн буруутгадаггүй. Тэгвэл Тэрээр өнөөдөр нэг зүйл хэлж, хувьсан өөрчлөгдөх нөхцөл байдлуудад зохицуулан маргааш эсвэл дараагийн сард, эсвэл дараа жил нь түүнийгээ өөрчлөх Бурханыг хувирамтгай гэж үзэж яахан болох вэ?
Тэрээр Абрахамд хүүгээ алахыг тушаасан. Абрахам түүнийг нь гүйцэлдүүлэх гэхэд нь Бурхан “Хөвгүүнд гар бүү хүр” [Эхлэл 22:12] гэж хэлсэн. Абрахам нэг дэх тушаалд бус харин хоёр дахь тушаалд дуулгавартай байсан. Тэр дуулгаваргүй байсан бол нүгэлтэн болох байсан.
Бид үргэлжлүүлэн сахих ёстой
Би хэлснээ давтаж байж болох ч эцэст нь үүнийг хэлэхийг хүсч байна. Бурханы ажил нь хөгжиж дэвшдэг ажил юм. Энэ нь гаднах төрхөө өөрчлөн сольж болох ч зарчмуудаа хэзээ ч өөрчилдөггүй. Тэдгээрийн үнэнүүд нь мөнхийн, хувиршгүй байдалд тулгуурласан байдаг ч Бурханы ажил үргэлжилж байгаа тохиолдолд өөрчлөлт хийгдэх олон тохиргоотой байдаг. Мөнхийн сайн мэдээ нь гал түймрээс эсвэл амь өрссөн аюулаас бултан зугтахаас ч илүү чухал зүйл юм. Энэ нь хүмүүний хөгжил дэвшилд зориулсан, төгс төгөлдөр байдал уруу хөтлөх бурханлиг төлөвлөгөө бөгөөд сайн мэдээний сүнс буюу зорилт нь амжилт, хөгжил дэвшлийн амин сүнс юм.
Бурханы ажил үргэлжилсээр байх болно. Харин та нар болоод би хамт явах болов уу? … Хэрхэн бид Бурханы ажилтай хамт алхах вэ? Үүнд ганц л зам бий. Энэ бол Түүний зарлигласан бүгдийг хийж, Түүний хорьсон зүйлсийг хийхгүй байх явдал мөн. …
Христийн Сүмийн хайрт ах эгч нар минь! Сэргэлэн, өөдрөг, гүйцэтгэлтэй байцгаая. … Түүний ажлын сүнс та нарт байж, “төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсч” [C ба Г 50:24-г үз] замыг тань гэрэлтүүлэн хөтөлж байхын тулд Бурханы төлөө ямар нэгэн зүйл хийсэн хэвээр байцгаая.