2010
Үйлчлэхээр дуудагдан, томилогдох нь
2010 оны Зургадугаар сар


Сүмд үйлчлэх нь

Үйлчлэхээр дуудагдан томилогдох нь

Сүмийн албан ёсны дуудлагууд нь зохистой санваарын эрх мэдлээр томилогдох хүртэл хүчин төгөлдөр байдаггүй.

Elder Kenneth Johnson

Огайогийн Хайрумд 1832 оны хоёрдугаар сарын 16-нд Бошиглогч Иосеф Смит ба Сидней Ригдон нарт өгөгдсөн үзэгдэлд тайвшрал, зоригжуулалтын дараах үгсийг бид олж уншдаг:

“Их Эзэн бибээр надаас эмээдэг1 тэдэнд нигүүлсэнгүй хийгээд ач ивээлтэй бөлгөө, мөн зөв шударга ёсонд хийгээд үнэнд эцсээ хүртэл надад үйлчилдэг тэднийг хүндэтгэхдээ баяртай байдаг билээ.

“Тэдний шагнал агуу байх болно, мөн тэдний алдар суу мөнхөд байх болно” (C ба Г 76:5–6).

Сүмийн гишүүн байсан он жилүүдэд би Бурханаас дуудагдсан байх, Түүнд үйлчлэх Их Эзэний урилгын хариу болгон амлагдсан адислалууд өгөгдөх гэдэг ямар утгатай болохыг ойлгох бүр талархал минь улам өссөөр байна.

Удирдагчид аль нэгэн үйлчлэх дуудлагад дуудахын өмнө Их Эзэний тааллыг мэдэхээр залбирах үед зөв үйлдэл болохыг баталсан мэдрэмжийг хүлээн авдаг. Залбирлаар дамжуулан Бурханаас дуудагдсан гэдэг гэрчлэлийг олж авах нь чухал бөгөөд сэтгэлд маш таатай байдаг. Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан Их Эзэн биднийг Түүний ажилд оролцохыг урьдаг. Тэгснээр бид Түүнийг илүү бүрнээр нь мэдэж, хайрлах боломжтой болдог (Moзая 5:13-г үз).

Бид ямар нэгэн үйлчлэх дуудлагыг хүлээн авахдаа, Их Эзэнээс хүмүүсийг удирдан, заах үүргийг авах үед Енохын мэдэрсэн үл зохицох мэт мэдрэмжийг ч (Moсe 6:31-г үз) бас мэдэрч болох юм. “Миний Сүнс чам дээр байна, иймийн тул, чиний бүх үгсийг бибээр зөвтгөх болно” (Moсe 6:34) гэсэн үгс ариун үүргээ гүйцэлдүүлэхэд нь Их Эзэн түүнийг хэрхэн хүчирхэгжүүлэх тухай ойлголтыг олж авсан Енохд баталгаа болсон нь лавтай. Судруудад цааш нь “Бурхантай хамт алхсан” –аар (Moсe 6:39) Енох ямар агуу удирдагч болсныг тэмдэглэсэн байдаг. Их Эзэний Сүмд үйлчлэхэд минь Енохын туршлага бид бүхэнд үнэтэй сургамж болдог.

Үйлчлэхээр дуудагдсан хүмүүсийг томилох зарчим нь Их Эзэн Мосед “[Иошуагийн] түүний дээр гараа тавигтун хэмээсэн зөвлөгөөнд илэрсэн. … чи өөрийн эрх мэдлээс заримыг нь түүн дээр тавигтун” (Тооллого 27:18, 20) хэмээн зааварласнаар мэдэгдсэн юм.

Энэ бурханлигаар тогтоогдсон арга замаар дамжуулан бид хувь хүний эмзэг байдал, хязгаарлалт, тэрчлэн тэмцэгчээсээ дээгүүр байж чадна. Хиламаны хөвгүүд болох Нифай ба Лихайд тохиолдсон зүйлийг анхааран үз: “Бурханы Ариун Сүнс тэнгэрээс доош ирж, мөн тэдний зүрх сэтгэлийг эзэмдэв, мөн тэд дүүргэгдсэн лугаа адил болж, мөн тэд гайхамшигт үгсийг ярьж чадав” (Хиламан 5:45; 17–19-г үз).

Сүнсээр заах нь

Иосеф Смитэд өгсөн нэгэн илчлэлт дээр Их Эзэн дараах асуултыг тавьсан байдаг: “Иймийн тул, Их Эзэн бибээр та нараас асуултыг—асууя—та нар юунд томилогдсон бэ?”2 (C ба Г 50:13). Их Эзэн хариуд нь, “Үнэнийг заахаар урагш илгээгдсэн, бүр Тайтгаруулагч болох Сүнсээр миний сайн мэдээг номлохоор буюу” (C ба Г 50:14) гэсэн.

Нандин үнэнүүдийг заахад баримтлах арга барил байх нь мэдээж:

“Дээрээс ирдэг тэр нь ариун нандин бөлгөө, мөн болгоомжтойгоор мөн Сүнсний өдөөлтөөр яригддаг байх ёстой” (C ба Г 63:64).

“Тэрээр надаар томилогдож мөн Тайтгаруулагчаар үнэний үгийг номлохоор үнэний Сүнсэнд, урагш илгээгдэхдээ, үүнийг тэрээр үнэний Сүнсээр номлох уу эсвэл ямар нэг өөр зам бий юү?

“Хэрэв энэ нь ямар нэг өөр замаар болбоос энэ нь Бурханаас бус болой” (C ба Г 50:17–18).

Сүм дээр удирдагч эсвэл багш байхаар дуудагдахад бид Бурханы үгийг “судруудаас багахан авсан хүмүүсийн гүн ухаанаар” бус Бурханы Сүнстэйгээр заах үүрэгтэй.3 Енох, Нифай, Лихайн адил бид ч бас Ариун Сүнсний өдөөлтөөр дамжуулан дээрээс тусламжийг хүлээн авч чадна.

Бид сургаал эсвэл зарчмуудтай холбоотой хангалттай мэдээллийг сонсох эсвэл уншиж дуусгаж болно. Гэхдээ ийм арга нь хувийн илчлэлтээр дамжуулан зарчмуудын гүн ойлголтыг олоход саад болж болох юм (Иов 32:8-г үз). Дараах Бошиглогчийн ах Хайрум Смитийн сүнслэг ажиглалтын талаар тунгаан бод: “Сайн мэдээний—анхны зарчмуудыг тэдэнд дахин дахин номло, тэгэх юм бол өдрөөс өдөрт шинэ санаа, нэмэлт гэрэл та нарт илчлэгдэх болно. Тэднийг илүү сайн ойлгох тусам та нар тэдний дээр өсөх болно.”4

Аврагчийн үлгэр дууриаллыг дагах нь

Их Эзэн Есүс Христ бол бүх зүйлд биднийг хамгийн агуу үлгэрлэн дагуулагч билээ.

“Мөнхүү улиран тохиох дор, тэгээд Есүсийг үгээ хэлж гүйцмэгц олон түмэн Түүний сургаалыг гайхан шагширч байлаа.

Тэр хуулийн багш нар шиг нь бус, эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв” (Maтай 7:28–29; мөн Иосеф Смитийн орчуулгыг үз, Maтай 7:36–37).

Мормоны Номын агуу бошиглогч Алма энэ аргын жишээ билээ. Мормон тунхаглахдаа: “Мөн эдүгээ, шударга байсан түүнийг хийхэд хүмүүсийг удирдахад үгийг номлох нь их нөлөө болж байсан учир тийм ээ, энэ нь хүмүүсийн оюун ухаанд илднээс, эсвээс тэдэнд тохиолдсон юунаас ч илүү хүчтэйгээр нөлөө үзүүлж байв тиймийн тул тэд Бурханы үгийн нөлөөлөх хүчийг сорих нь зайлшгүй болов хэмээн Алма боджээ” Алма 31:5 гэсэн.

Сайн мэдээг заах нандин үүргийг хүлээсэн үедээ, “Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх” (Иохан 7:16) хэмээн Аврагчтай хамт хэлж, Түүний жишээг дагацгаая.

Эшлэл

  1. Сударт, Бурханаас айх “айдас” –ыг “бишрэл хүндэтгэл” гэсэн ойлголттой холбодог. Ерөнхийлөгч Давид О.МкКей (1873–1970) энэхүү бурханлиг онцгой шинжийг гярхайгаар “Бишрэл хүндэтгэл бол хайр шингэсэн агуу хүндэтгэл юм” гэсэн.

  2. (C ба Г 20:67; 25:7; мөн Иосеф Смитийн орчуулгыг үз, Doctrines of Salvation, эмхэтгэсэн Брюс Р.МкКонки, 3. [1954–56], 3:106).

  3. Жеффри Р.Холланд, “A Teacher Come from God,” Ensign, 1998 оны 5-р сар, 26; мөн Moзая 18:19–22-г үз.

  4. Хайрум Смит, History of the Church, 6:323.

Гэрэл зураг чимэглэлийг Маттью Рейер