Би зөвийг сонгосон
Торстен Кюниг, Герман
Германы Штуттгартад болох залуучуудын чуулганд оролцохоор аялж байхдаа би нэгэн настай эмэгтэйтэй ариун сүм болон сэргээгдсэн сайн мэдээнд итгэдэг итгэлийнхээ талаар ярилцах боломжтой байлаа. Тэр эмэгтэй Сүмийн талаар бага ч гэсэн мэдлэгтэйн дээр сайн мэдээний зарим сургаалуудын талаар овоо сайн бодолтой байлаа.
Гэсэн ч би эмэгтэйтээ ярих зуураа гуниглав. Ойролцоогоор дөчөөд жилийн өмнө Хожмын Үеийн Гэгээнтэн найз нь түүнийг Сүмтэй танилцуулахдаа одоо хүртэл түүний сэтгэлээс салдаггүй нэгэн зүйлийг хэлсэн ажээ. “Намайг сархад уухыг зөвшөөрдөггүй” гэж тэр найз нь хэлжээ. Эмэгтэй нэмж, “хааяа хааяахан” сархад уудаг зарим Хожмын Үеийн Гэгээнтнүүдийг мэднэ гэлээ.
Энэ эмэгтэйн бодсоны эсрэг, сайн мэдээ нь хэнийг ч хүчилдэггүй. Бид бүгд өөрсдийн шийдвэрийг гаргах эрхтэй. Тэнгэрлэг Эцэг бие махбодоо ариунаар хадгалахад минь туслах Мэргэн Ухааны Үгийг өгсөн ч мөн бидэнд ёс суртахууны сонголтыг өгсөн болохоор хүн бүр Түүний эрүүл мэндийн хуулийн дагуу амьдрах уу үгүй юу гэдгээ сонгох ёстой.
Хэдэн жилийн өмнө баптисм хүртэхдээ би Есүс Христийг дагахаар шийдсэн. Тэр шалтгааны учир би сархад уудаггүй. Бурханы зарлигууд нь бидэнд өгөгдсөн бэлэг юм. Хэрэв бид тэднийг сахих юм бол тэд биднийг Түүн уруу хөтлөх болно.
Энэ энгийн маргаанаас би Их Эзэний Сүмийн гишүүдийн хувьд бид үргэлж бусдад үлгэр жишээ болох ёстой гэдгийг ойлгосон юм. Бидний сонголт ямар ч байсан бусдад үлгэр жишээ болдог.