2010
Ариун ёслолоор дамжуулан гэрээнүүдээ шинэчлэх нь
2010 оны Зургадугаар сар


Айлчлагч багшийн захиас бичиг

Ариун ёслолоор дамжуулан гэрээнүүдээ шинэчлэх нь

Айлчилдаг эгч нартаа эдгээр судрууд болон эшлэлүүдийг, хэрэв шаардлагатай бол, тэднийг адислахуйц өөр бусад зарчмыг заа. Сургаалын талаарх гэрчлэлээ хуваалц. Юу ойлгож, юу мэдэрснээ хуваалцахыг эгч нараас хүс.

Есүс Христ Ариун ёслолыг үндэслэсэн

“Есүс хэсэг талх аваад ерөөсний дараа, хуваан шавь нартаа өгөөд, ‘Май ид’ гэлээ (Maт. 26:26). ‘Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд’ гэв (Лук 22:19). Яг ийм маягаар Тэр аяга дарсыг авч, уламжлал ёсоор устай шингэлж, талархлын адислал хэлээд, цугларсан олонд дамжуулан: “Энэ нь та нарын ‘нүглүүдийн уучлалын төлөө урсгах’ ‘Миний цусаар тогтоох шинэ гэрээ’. ‘Намайг дурсаж үүнийг үйлд’ гэв …

Гетсемани, Голготын өмнөх үдэш дээд өрөөнд болсон тохиолдлоос хойш амлалтын хүүхдүүд Христийн золиослолыг илүү шинэ, илүү өндөр, илүү ариун бөгөөд хувийн замаар үргэлж санаж байхаар гэрээнд орсон билээ.1

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жеффри Р.Холланд.

Бид Ариун ёслолоор дамжуулан баптисмынхаа гэрээнүүдийг шинэчилдэг

“Баптисм хүртсэнээр бид өөрсдөд дээрээ Есүс Христийн ариун нэрийг авдаг. Түүний нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг бидний амьдралд тохиолдох хамгийн чухал зүйлсийн нэг мөн. …

“Долоо хоног бүр ариун ёслол дээр бид баптимсын гэрээгээ шинэчлэн, Аврагчийн цагаатгалын золиослолыг санахаа амладаг. Аврагч Эцэгтээ дуулгавартай байсны адил—бид Түүнд дуулгавартай байж, зарлигуудыг нь дагахад бэлэн гэдгээ амладаг. Тэгснээр бид Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах адислалуудыг хүлээн авдаг.”2

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Роберт Д.Хейлс

“Би найман настай нэгэн охины баптисм хүртсэн өдөр түүнтэй хамт байсан юм. Тэр өдрийн төгсгөлд охин маш итгэлтэйгээр ‘Би бүтэн өдөр баптисм хүртээд, нэг ч нүгэл хийсэнгүй!’ гэж билээ. Гэвч түүний төгс өдөр мөнхөд үргэлжилсэнгүй. Бид хэчнээн хичээсэн ч буруу сонголт, хэцүү нөхцөл байдлаас зугтаж чаддаггүй гэдгийг бид бүгд суралцсаны адилаар тэр охин ч мөн одоо суралцаж байгаа биз ээ. …

“… Бодит өөрчлөлтийг бид өөрсдөө хийнэ гэдэг боломжгүй зүйл. Бидний шийдвэр төгс байдал, зөв хүсэл тэмүүлэл хангалттай биш. Биднийг алдаа гаргах эсвэл буруу сонголт хийх үед буцааж зөв замд минь хөтлөх Аврагчийн тусламж бидэнд хэрэгтэй. Биднийг өөрчлөх Түүний хүчинд итгэх итгэлээ харуулахын тулд бид долоо хоног бүр ариун ёслолоос хүртдэг. Бид нүглүүдээ наманчилж, нүглүүдээ таягдан хаяхаа амладаг.”3

Жюли Б.Бек, Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч.

Эшлэл

  1. Жеффри Р.Холланд, “This Do in Remembrance of Me,” Ensign, 1995 оны 11-р сар, 67.

  2. Роберт Д.Хэйлс, “The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Лиахона, 2001 оны 1-р сар, 8.

  3. Жюли Б.Бек, “Remembering, Repenting, and Changing,” Лиахона, 2007 оны 5-р сар, 110–11.

Гэрэл зургийг Жерри Гарнс