Ариун Сүнс баг болон чуулгын гишүүдийг нэгтгэсэн нь
Энэ зун Африкт хөл бөмбөгийн гайхалтай тэмцээн болох гэж байна. Гэхдээ энэ нь Дэлхийн аваргын тэмцээний тухай биш л дээ.
Энэ сард Өмнөд Африкт дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хөл бөмбөгийн шилдэг багууд Дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөж байна. Тамирчдын шувтаргын тэмцээнд үлдэх эсэх нь бие биеэсээ, дасгалжуулагчаасаа бас хөгжөөн дэмжигчдээс ихээхэн шалтгаална. Орон бүрээс ирсэн тамирчид болон хөгжөөн дэмжигчдийн сэтгэл өндөр байна.
Хэдийгээр тэд Дэлхийн аваргын цомын төлөө тэмцээнд оролцохгүй ч, Өмнөд Африкийн Соуэто гадасны Кагисо тойргийн санваартны чуулгын гишүүд бие биеэ, дасгалжуулагчдаа бас хөгжөөн дэмжигчдээ гэсэн сэтгэл, багтаа үнэнч байх нь өөр багийн гишүүдийн багтаа үнэнч байхаас үлэмж их байлаа. Жил гаруйхны өмнө дасгалжуулагч болох сүмийн шинэхэн хөрвөгч ах эдгээр таван ахыг Сүмтэй танилцуулсан гэнэ. Одоо тэд өөр нэгэн “баг” болох санваартны чуулгынхаа голт зүрх нь болж, тэдний бишоп болох “дасгалжуулагчтайгаа” хамт ажиллан, өдөр бүр сургаалаар амьдарч, бүрэн цагийн номлолд үйлчлэхээр бэлтгэж байна.
Ухаалаг дасгалжуулагч Соломон
Өмнөд Африкийн олон хүний нэгэн адил 29 настай Соломон Ели Туман хөл бөмбөгт хорхойтой нэгэн. Тэрээр “Хар Салхи” хэмээх хөл бөмбөгийн багийг долоо хоног бүр эцэж ядрахаа огоорон олон цагаар дасгалжуулдаг ажээ. Тамирчдадаа хайртай, тэдний амжилтанд үргэлж баяртай байдаг, түүнийг тамирчид нь ч хүндлэн хайрладаг. Соломоныг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болоход тамирчид нь ихэд гайхсан гэнэ.
17 настай “Мк Дональд” гэгддэг Сиябулела, “Тэрээр институтийн хичээлээ тараад шууд бэлтгэл дээр ирдэг байсан” гэв. 17 настай Тапело Бенжамин Сесини, “Бид түүний цүнхэн дэх судар болон сүмийн сэтгүүлүүдийг хараад асуулт асууж эхлэнгүүт тэр бидэнд судраасаа уншиж хариулдаг байсан” гэлээ.
Дасгалжуулагч Соломон, “Би тэдэнд заахын хүслэн болдог байж билээ. Учир нь би тэдэнд их хайртай” хэмээн хэлэв. “Би тэднийг зөв замаар яваасай гэж хүсдэг. Тэдний нэгэнд нь, ‘хэрэв чи судраас унших юм бол сайн байж чадна’ гэж хэлсэн. Одоо тэд бүгдээрээ судар уншдаг болсон. Судар унших нь тэдэнд их таалагдсан болохоор би дараа нь залбирлын талаар зааж өгсөн. Гэтэл нэг өдөр тэд намайг гайхшруулав. Өглөө эрт бэлтгэл дээр очоод, жаахан зүүрмэглэж байтал тэд намайг сэрээгээд ‘дасгалжуулагчаа, бид танай Сүмд очмоор байна’ гэх нь тэр. Энэ өдрийг би хэзээ ч мартахгүй. Яагаад гэвэл тэднийг зөв зам дээр гарлаа гэдгийг тэгэхэд би мэдсэн юм”.
Зөвшөөрөл
Гэвч дасгалжуулагч нь эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн юм хийж болохгүй. Тиймээс тэрээр тамирчдыг сүмд очиж болох талаар аав ээжээс нь зөвшөөрөл авахаар хүүхэд бүрийн гэрт нь очив. Эцэг эхчүүд зөвшөөрөв. “Бид гурван долоо хоног дараалан сүмд очсон” хэмээн Тапело дурслаа. “Бид улам ихийг сурахыг хүсч байна”. Тиймээс дасгалжуулагч энэ удаад эцэг эхээс, тамирчдыг номлогчидтай уулзаж болох эсэх талаар зөвшөөрөл хүсчээ. Тэд мөн л зөвшөөрлөө.
Мк Дональд, “Номлогчид Мормоны Номыг хүн бүрд өгсөн” гэлээ. “Бид номлогчдын зөвлөснөөр энэ ном үнэн эсэхийг мэдэхийн тулд уншиж, бас залбирсан. Би уншиж, залбирсны дараа Мормоны Ном үнэн гэдгийг мэдсэн”. Бусад тамирчин мөн энэ номыг уншиж, залбиран баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан юм. Манай багийн таван гишүүн одоо Хожмын Үеийн Гэгээнтэн болсон.
Сайн мэдээний зорилго
Ихэнх багууд ялалт байгуулахын төлөө зорилго тавьдаг бол “Хар салхи” багийн таван залуу ирээдүйд хүрэх өөр нэгэн зорилгыг биелүүлэхийн төлөө хичээж явна. Сүнсний дасгалжуулагчаа хэмээн бодож явдаг бишоп Бонгани Махлубны удирдлаган дор тэд бүрэн цагийн номлолд үйлчлэхээр бэлтгэж байна.
“Тэд бол манай тойрог дахь агуу хүч чадал мөн” хэмээн бишоп хэлэв. “Тэд бол дэлхий даяарх Аароны болон Мелкизедек санваартнуудын хүчирхэг багийн нэгэн хэсэг юм”. Эдгээр залуус хичээлдээ явах, хөл бөмбөг тоглох, семинарт явах болон дуудлагадаа хүртэл хамт үйлчилж, бүх зүйлийг хамтдаа хийж байна. Би нэгээс нь л тусламж хүсэхэд тэд тавуулаа хүрч ирдэг.” Санваартны чуулга Миний Сайн Мэдээг Номло номоос тогтмол уншдаг гэж Мк Дональд хэлэв. Бид найз нараа сүмд урьж сүмдээ ирэхгүй байгаа чуулгын гишүүн нэгнээ эрж олдог гэж Тапело ярив. “Бид номлогч байх талаар маш олон арга замаар суралцаж байна” хэмээн тэр ярилаа.
“Гэрчлэлийн өдөр эдгээр залуу эрэгтэйчүүдийн гэрчлэлийг бид байнга сонсдог” хэмээн бишоп дурьдав. “Тэд бүрэн цагийн номлолд үйлчлэхээ дасгалжуулагч Соломон ахад байнга амладаг”. Өөр юу ч дасгалжуулагчийг нь ийм аз жаргалтай болгож чадахгүй биз ээ. “Би тэдний үйлчлэхийг тэсч ядан хүлээж байна” хэмээн Соломон хэлэв.
Номлолын насны ах нарт зориулсан уламжлал болсон нэг сургалт бол эв нэгдэл, сайн мэдээний мэдлэг, үйлчлэлд чиглэсэн үйл ажиллагаанууд юм. Түүнээс гадна, эдгээр ах нар сайн үйлсийн төлөө хамтдаа ажиллах агуу хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэд “Аварга” болохын тулд хөл бөмбөгийн Дэлхийн аваргын цомын төлөө тэмцээнд оролцож буй багуудын нэгэн адил бие биеэсээ, дасгалжуулагчаасаа болон хөгжөөн дэмжигчдээсээ (тойргийн гишүүд, гэр бүл, найз нөхдийг оролцуулаад) ихээхэн хамааралтай юм. Ийм хүчирхэг баг зорилгодоо хүрэх болно.