2010
Чи ямар арга барилаар интернэт ашигладаг вэ?
2010 оны Зургадугаар сар


Чи интернэтийг хэрхэн ашигладаг вэ?

Гар утас, и-мэйл, мессеж—гэх мэт найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцах олон гайхамшигтай арга зам байдаг. Тэдгээрийг хэзээ ашиглах нь зохистой вэ гэдгийг та нар мэдэх үү?

1 Чи эмээгээсээ төрсөн өдрийн бэлэг хүлээн авлаа. Ээж чинь чамайг эмээдээ баярласнаа илэрхийлсэн зурвас бич гэсэн ч чи түүнд и-мэйл илгээхийг хүснэ. Чи яах вэ?

  1. Эмээдээ и-мэйл илгээнэ.

  2. Эмээдээ гараар бичсэн зурвас илгээнэ.

2 Мариа чамайг төрсөн өдрийнхөө баярт урьсан и-мэйл илгээжээ. Сайн найз Сарадаа и-мэйл илгээхийг хүсчээ. Чи яах вэ?

  1. Сарад төрсөн өдрийн баярын тухай мэдэгдэхийн тулд и-мэйл илгээнэ.

  2. И-мэйлийг өөртөө хадгална.

3 Гэр бүлийн үдэш хийх цаг боллоо. Хичээл эхэлтэл компьютер тоглоомоо тоглохыг хүсчээ. Чи яах вэ?

  1. Гэр бүлийнхэн маань нээлтийн дуу дуулах үед тоглоомоо дуусгана.

  2. Компьютераа унтраагаад гэрийнхэнтэйгээ хамт дуулна.

4 Эцэг эх чинь чухал үед ашигла гээд шинэ гар утас өгчээ. Сургууль дээр гар утсаа хүүхдүүдэд гайхуулахын тулд найз уруугаа утасдахыг хүснэ. Чи яах вэ?

  1. Шинэ утсаа гайхуулж, хурдхан хэдэн дуудлага хийнэ.

  2. Гар утсаа цүнхэндээ хадгална.

5 Чиний найз Кристина чамтай хөл бөмбөг тоглохыг хүснэ. Гэвч чи найз Жэкоб уруугаа мессеж бичсээр байна. Чи яах вэ?

  1. Жэкоб уруу үргэлжлүүлэн мессеж бичихийн тулд Кристинад маргааш хөл бөмбөг тоглоё гэж хэлнэ.

  2. Жэкобт дараа нь бичье гээд Кристинатай явж хөл бөмбөг тоглоно.

Та нар асуулт бүрд а гэж хариулсан уу? Хэрэв тийм бол өөрийн технологи ашиглах ухаанаа хөгжүүлэх дараах санаануудыг хар.

  1. И-мэйл нь түргэн харилцаа холбоо боловч талархлын зурвас бичих нь эмээдээ чи хэр хайртайгаа харуулж, бэлгэнд нь талархлаа илэрхийлэх хүнлэг үйлдэл юм. Чи мөн түүн уруу утасдаж баярласнаа хэлж болно.

  2. Нэг найзынхаа и-мэйлийг нөгөөд нь илгээнэ гэдэг нууцыг задлахтай адил юм. Хэрэв найз чинь чамд мессеж илгээсэн бол энэ нь чамд зориулсан зүйл юм. Тиймээс түүнийг өөртөө хадгал. Тэгээд ч хэрэв Сара төрсөн өдрийн үдэшлэгт уригдаагүй бол энэ нь гомдох шалтгаан биш.

  3. Компьютер тоглоомууд зугаатай ч гэр бүлийн үдэш илүү чухал. Нээлтийн дууг хамт дуулж, компьютер тоглоомоо дараа нь тогло.

  4. Хэрэв эцэг эх чинь чамд шаардлагатай үед холбогдох гар утас худалдан авч өгсөн бол түүнийг найз нартайгаа ярихад ашиглаж болохгүй. Мөн чи түүнийгээ гайхуулах юм бол бусад хүүхдүүдэд таатай биш байх болно.

  5. Хамт байхгүй байгаа найз нартайгаа ярих сайхан ч найзтайгаа уулзаж, цагийг хамтдаа өнгөрөөсөн нь хамаагүй дээр. Компьютер дээр өнгөрүүлэх цагаа хязгаарлаж, найз нартайгаа уулзаж, цагийг хамтдаа өнгөрөө.

Гэрэл зураг чимэглэлийг Жон Лук