Гэр бүлийн үдшийн санаанууд
Энэ дугаарт гэр бүлийн үдэшт ашиглахуйц өгүүлэл, үйл ажиллагаануудын жишээг доор харуулав.
“Хадан дээр босго” х. 12: Өгүүллэгийн хуваалцсаны дараа, “Христийн хад буюу мөнхийн илчлэлт дээр тулгуурласан зарчим дээр энэ сүм баригдсан” гэдэг нь ямар утгатайг ярилц. Мөнхийн илчлэлтийн талаар ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс жишээ тат.
“Юмсыг байгаагаар нь” х. 22: Өгүүллэгийг анхааралтай уншсаны дараа залбирч, гэр бүлийнхээ хэрэгцээнд тохирох хэсгүүдийг сонгож аваарай. Магадгүй энэхүү өгүүллэгийг та хоёр удаагийн гэр бүлийн үдшийн хичээлд ашиглаж болно.
“Амьдралын тань номлол яг одоо” х. 42: Гэр бүлийн хэн нэгэн гишүүнээс холбоосыг тайлбарлахыг хүс. “Өдөр бүрийн номлол” булан дахь өгүүллэгийг анхааралтай унш. Дараа нь гэр бүлийн гишүүдээс хэрэгцээтэй үед нь бусдад тусалж чадсан эсэх талаар өөрсдийн болон бусдын туршлагаас хуваалцахыг хүс.
“Мэхлэх үү? эсвэл үгүй юү?” х. 50: Гэр бүлийхэнтэйгээ энэхүү түүхийг хуваалцсаныхаа дараа “Мэхлэхгүй байхыг сонгох нь хэцүү биш яагаад гэвэл би үүнийг аль хэдийн сонгосон” гэсэн эшлэлийг тодотгож ярилц. Дэвшилтэй шийдвэр гаргах нь зөвийг хийхийг хэрхэн хялбар болгох вэ? гэдэг талаар сайн ярилц.
Усан онгоц барих нь
Бошиглогч Нифайн туршлагаас суралцаж байхдаа түүгээр бахархах сэтгэл надад төрсөн. Ялангуяа усан онгоц барихад шаардлагатай шаргуу хөдөлмөр болон сахилгаар нь бахархсан. Түүгээр усан онгоц бариулахаар үүнийг хийлгэхээр зарлиг болгосон нь нь Их Эзэний мэргэн зорилго байсан гэдэгт бишрэх сэтгэл надад төрсөн.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли 1997 онд Гватемал улсад айлчилсан бөгөөд түүний гэр бүлийн үдшийн талаарх энгийн зөвлөмж миний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн юм. Бошиглогчийн үгийн дагуу миний эхнэр, дөрвөн хүүхэд “усан онгоц барих нь сэдэвт гэр бүлийн үдшийг” зохион байгуулах зорилго тавьж билээ. Үүнийг хийхийн тулд их хүч чармайлт шаардагдана гэдгийг би мэдэж байлаа. Гэвч Их Эзэн үүнийг мэргэн зорилгын улмаас биднээс хийхийг хүссэн гэдгийг бас ойлгосон.
Олон жил өнгөрч, хэдэн зуун гэр бүлийн үдэш хийсний дараа манай гэр бүлийн үдшийн үйл ажиллагаа бидэнтэй хамт өсч хөгжсөн билээ. Тийнхүү бид Ерөнхийлөгч Хинклийн амласан зүйлийг харж чадсан юм. Шаргуу тэвчээрээр тогтмол бөгөөд цөөхүүлээ хийдэг гэр бүлийн үдшүүдээс гайхамшиг тохиож, эцэг эхээ хайрлах хайр өсөн нэмэгдсэн юм. Ах дүүсийн хоорондох бие биеэ хайрлах хайр өсөн нэмэгдэж, мөн Тэнгэрлэг Эцэг болон Аврагчийг хайрлах бидний хайр улам өсөн нэмэгдсэн юм. Эгэл жирийн, сайн үйлсийн төлөө талархал бидний зүрх сэтгэлд шингэсэн юм. (Гордон Б.Хинкли, “Some Lessons I Learned as a Boy,” Ensign, 1993 оны 5-р сар, 54-ийг үз)
Рони Саул Гарсия Мендез, Гватемал