2010
Интернэтийн зөв зохистой хэрэглээ
2010 оны Зургадугаар сар


Интернэтийн зөв зохистой хэрэглээ

Интернэт бидний амьдралыг баяжуулан, хүчирхэгжүүлэх олон эх сурвалжууд уруу хурдан орох боломжийг бидэнд олгодог. Олон Вэбхуудсууд сүнслэг байдлыг дээшлүүлэх удирдамж, урам зоригийг өгдөг. Дараах санаанууд та бүхнийг Интернэт дэх сайн зүйлүүдээс бүрэн тусгаарлагдахгүйгээр бодит байдалтай холбоотой байхад тань туслах болно.

Цагийн хязгаартай бай

АНУ-ын Айдахо мужийн Ребекка Ренфрои бараг өдөр бүр блог (интернэт тэмдэглэл) хөтөлж, бусдын блогийг уншдаг байжээ. Түүний бодол санаа үргэлж “зохиох” гэсэн хэлбэрт—оюун ухаандаа блог бичиж, хүүхдүүдтэйгээ ямар нэгэн зүйл хийхийн оронд хийсэн зүйлээ бичдэг байв. Ямар нэгэн тэнцвэр байх хэрэгтэй гэдгийг тэр ухаарчээ.

“Блог бичнэ гэдэг бол асуудал биш—харин хэтэрхий их цаг зав, хүч чадлаа түүнд зарцуулах нь асуудал юм гэдгийг ойлгоход Сүнс надад тусалсан. Би нөхөр, хүүхдүүдтэйгээ хамт байх алтан мөчүүдийг; судруудаа гүнзгий судлах; тэр ч бүү хэл Сүнсэнд мэдрэмжтэй байх мөн эрүүл байх амьдралын хэмнэл болон бусдад туслах боломжинд минь нөлөөлсөн унтах цагийг, чухал зүйлст зарцуулах цагийг, амьдралынхаа нэлээд хэсгийг дэмий зүйлд өгсөн байсан” гэж тэр хэлэв.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс сайн зүйлсийг илүү сайн зүйлсийн зам дээр байлгах ёсгүй тухай зөвлөсөн: “Сайн гэсэн ямар нэгэн зүйлийг заавал хийх ёстой гэсэн шалтгаан биш хэмээн хэлсэнчлэн сайн зүйлс нь илүү сайн сайхан зүйлсийн замд саад болох ёсгүй гэдгийг Ренфрои эгч сурч авчээ. Мэдээж зохистой эерэг зугаа цэнгээнтэй зүйл үзэх эсвэл сонирхолтой мэдээлэл олж авах нь сайн хэрэг. Тиймэрхүү зүйлс амьдралынхаа хэсгийг өгөхөөр үнэ цэнэтэй зүйл биш юм. Зарим нь илүү сайн нөгөөдөх нь бүр хамгийн сайн нь байдаг.”1

Урамшуулан дэмжиж сэтгэл сэргээх мэдээллийн хэрэгслийг сонго

АНУ-ын Вашингтоны Эми Паулсен сайн мэдээний зарчмуудыг хүүхдэдээ заах хичээлийн санаа, үйл ажиллагаануудтай бусад ээж нарын бүтээсэн Вэбхуудсуудад ихэд талархдаг. Түүнд үзүүлэн хэрэгтэй болох үед интернэтээс зураг олж, хэвлэн авдаг аж. Түүнд шинэ санаа хэрэгтэй болоход Сүмийн сэтгүүлийн өгүүллүүд, ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, гарын авлага зэргийг вэбхуудсаас олдог гэнэ.

“Нөхөр бид хоёрт утга учиртай гэр бүлийн үдшийг бэлтгэхэд маань Интернэт тусалдаг. “Мөн ‘хүүхдүүддээ залбирахыг, мөн Их Эзэний өмнө цэх шулуун алхахыг заах’ (C ба Г 68:28) ээж нар олон байгаа дэлхий дээр байгаа гэдгийг мэдэх сайхан байдаг” гэж Паулсен эгч хэлэв.

Интернэтийг сайн мэдээ хуваалцахад ашигла

АНУ-ын Юта мужийн нэг гишүүн Лин Флоид өвөг дээдсийнхээ зураг болон түүхүүдтэй гэр бүлийн түүхийн Вэбхуудас бүтээжээ. Түүний Вэбхуудсанд бусад хүмүүс ч дуртай. Энэ нь Сүм болон түүний сургаалуудын талаар суралцахад хүмүүст тусалсан байна. Зарим нь баптисм хүртэхийг хүсэн мөн идэвхгүй Сүмийн гишүүд буцаж иржээ. Бусад хүмүүст гэр бүлийн түүхийн ажлаа хийхэд, дуудлагуудаа бүрэн биелүүлэхэд, гэрлэлтээ бэхжүүлэхэд тусалсан байна.

Интернэт ашиглан хийж болох олон эерэг зүйлс бий. Интернэт ашиглахдаа—тухайн вэбхуудас таны оюун ухааныг тэлэх, боломжуудыг тань өсгөх, бодгалийг тань тэжээх—зүйл мөн үү гэдгийг сайн бодож, журам тогтоо. Интернэт хувийн амьдралыг тань баяжуулах, гэр бүлийг хүчирхэгжүүлэх агуу эх сурвалж байж чадах эсэхийг харгалзан үзээрэй.

Эшлэл

  1. Даллин Х.Өүкс, “Good, Better, Best,” Лиахона, 2007 оны 11-р сар, 104, 105.

Сүмийн Вэбхуудсуудыг ашиглан сайн мэдээ хуваалцах, хичээл бэлтгэх, гэр бүлийн түүхийн ажил хийж болно.

Гэрэл зураг чимэглэлийг Жон Лук