2010
Ариун Сүнс бүх зүйлсийн үнэнийг гэрчилдэг.
2010 оны Зургадугаар сар


Хуваалцах цаг

Ариун Сүнс бүх зүйлсийн үнэнийг гэрчилдэг

Мормоны Номон дээр бид Лихай болон түүний гэр бүлийн талаар уншдаг. Тэнгэрлэг Эцэг шинэ орон гэр нь болох амлагдсан газар уруу тэднийг хөтөлсөн. Лихай Бурханаас гайхамшигтай бэлгийг хүлээн авсан: “[тэдний] хаашаа явбал зохих замыг заах” (1 Нифай 16:10) хоёр зүүтэй бөмбөрцөг. Энэ бэлгийг Лиахона гэж нэрлэдэг байв. Лиахона “[бидний] итгэл болон хичээнгүй байдал хийгээд анхаарлын дагуу ажилладаг” – ыг (1 Нифай 16:28) Нифай хэлэв. Лихайн гэр бүл Лиахонагийн зүг чигийг дагаж сурав.

Бид баптисм хүртэж, сүмийн гишүүнээр батлуулахдаа гайхамшигтай бэлгийг хүлээн авдаг. Энэ бэлэг бол Ариун Сүнсний бэлэг билээ. Ариун Сүнсний бэлэг нь яг Лиахонатай адилхан. Бид Ариун Сүнсийг дагахад суралцаж чадна. Хэрэв бид Түүний өдөөлтийг дагавал Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй дахин хамт амьдрахаар буцаж чадна.

2010 оны зургадугаар сарын Судрын дэвтэр

Moронай 10:5 унш.

Ариун Сүнс туслах эсэхийг мэдэхийн тул Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбир

Моронай 10:5 цээжил.

Дараах үйл ажиллагаануудаас нэгийг нь сонго, эсвэл өөрийнхөө үйл ажиллагааг хий:

  • Хэн нэгэнд Moронай 10:5-г цээжлэхэд нь тусал.

  • 65-р хуудас дахь Лиахонагийн үйл ажиллагааг хайчлан авч, хатуу цаасан дээр наа. Тойргууд болон тасархай шугамтай хоёр хэсгийг хайчилж ав. Тойргуудыг төмөр хавчаараар холбо. Тасалж авсан хэсэг дэх асуултыг уншиж, эсрэг цонхон дахь судрын хэсгүүдээс хариултыг ол. Хариултыг өөрийнхөө судрын дэвтэр дээр бичиж болно.

  • Дэвтэр дээрээ Ариун Сүнс мэдэрсэн үеийнхээ тухай бич. Урьд нь Түүний тусламжийг мэдэрч байсан мэдрэмж тань ирээдүйд Түүнийг сонсож, өдөөлтийг дагахад туслах болно.

  • Эцэг эх, багш эсвэл найз нартайгаа тэдний Ариун Сүнсээр удирдагдаж байсан үеийнх нь тухай ярилц.

Хийсэн зүйлийнхээ тухай тэмдэглэлдээ бичих буюу зургийг нь зур. Та нарын хийсэн бүхэн чинь Moронай 10:5-ыг ойлгоход та нарт хэрхэн туслах вэ?

Хэн надад бүх зүйлийг зааж, түүнийгээ санахад минь туслах вэ?

Иохан 14:26

Ариун Сүнс бидэнтэй яаж ярьдаг вэ?

C ба Г 8:2

Би Ариун Сүнсний дуу хоолойг хэрхэн таних вэ?

Хиламан 5:30

Бүх зүйлийн үнэнийг бид хэрхэн мэдэх вэ?

Moронай 10:5

Гэрэл зургийн чимэглэлийг Жэймс Жонсон