2010
Мэдээгээр
2010 оны Зургадугаар сар


Мэдээгээр

Гэр бүлийн түүхт үзүүлсэн номлогчдын хувь нэмэр

Сүм өнгөрсөн жил FamilySearch хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш олон гишүүн анх удаа энэхүү шинэ системийг ашиглаж байна.

Гэр бүлийн түүх хөтлөх талаар асуулттай байгаа эсвэл уг хөтөлбөрт шинээр оролцож байгаа хүмүүст зориулж Сүм олон эх сурвалж, түүний дотор Worldwide FamilySearch Support хөтөлбөрийг бий болгосон юм.

Энэхүү хөтөлбөр нь анх 2005 онд сайн дурын хэдэн гишүүн гэр бүлийн түүхээ хөтөлж буй хүмүүст туслах зорилгоор эхэлжээ. Одоо хөтөлбөр улам өргөжиж, дэлхий даяар дэмжлэг үзүүлэх 1200 гаруй сайн дурын номлогч үйлчилж байна.

Эдгээр дэмжлэг үзүүлэх номлогчид 34 улс оронд суурьшин нэлээн олон хэл дээр, цагийн хэд хэдэн бүсэд гэр бүлийн түүхийн олон асуултын хариуг олоход тусалж байна.

Цецила Дималалуан эгч 2008 оны наймдугаар сард дэмжлэг үзүүлэх номлогчоор Филиппинд үйлчлэхээр ирсэн бөгөөд мэдлэгээ бусадтай хуваалцах боломжтой байгаадаа баяртай байгаагаа илэрхийлжээ. Филиппинд хамгийн анхны Филиппин дэмжлэг үзүүлэх номлогч Себуано, англи, тагалог хэлээр ярьдаг. Тэрээр ойр орчмын бүс болох Энэтхэг, Малайз, Микронез, Монгол, Сингапурын сүмийн гишүүн болон гишүүн бус хүмүүст гэр бүлийн түүхийн суурь зарчмуудыг судалж мэдэхэд нь тусалж байна.

Дэмжлэг үзүүлэх номлогчид ерөнхийдөө 30 сар үйлчлэхээр дуудагддаг. Дэмжлэг үзүүлэх бүх номлогч гэрээсээ эсвэл амьдарч байгаа газрынхаа гэр бүлийн түүхийн төвүүдээс үйлчилдэг. Тэд тэнд программын сургалт өдөр тутмын дэмжлэг туслалцаа авдаг. Тэд ням гарагийн өглөөнөөс бусад өдөр бүр 24 цагийн турш дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст утсаар болон интернэтээр тусламж үзүүлж байна.

Хоёр дахь номлолоо Worldwide Support-д үйлчилж байгаа Америкийн Нэгдсэн Улсын Юта муж улсын Плэзант Грөүв хотоос ирсэн Кони Чени эгч, “Би дэлхий даяар Англиар ярьдаг сүмийн сайн дурынхантай ажиллаж, гэр бүлийн түүхээ сайн хөтлөхөд нь туслах боломжтой байгаадаа баяртай байна” гэв.

Дэмжлэг үзүүлэх номлогчидтой хамгийн хялбар аргаар холбоо тогтоохын тулд contact.familysearch.org-т орж үзэж болно. Эсвэл support@familysearch.org и-мэйлээр харилцаж болно.

Дэлхийн янз бүрийн бүсэд байгаа дэмжлэг үзүүлэх номлогчидтой холбоо тогтоохын тулд FamilySearch Web хуудас үнэгүй утсаар ярих боломжоор хангасан байгаа.

Хэрэв интернэт байдаггүй бол орон нутгийн тойрог, салбарын гэр бүлийн түүх хариуцсан зөвлөхтэй уулзах эсвэл орон нутгийнхаа гэр бүлийн түүхийн төвтэй холбоо тогтоох нь гэр бүлийн түүх хариуцсан дэмжлэг үзүүлэх номлогч нартай холбоо тогтоох хамгийн зөв арга болно.

Лорен Аллен, Сүмийн сэтгүүлүүд

Судрууд хятад, солонгос хэл дээр онлайнд тавигдлаа.

Сүм ХҮГ-ийн судруудыг шинээр онлайнд тавилаа. Солонгос хэл дээрх хувилбарыг 2009 оны аравдугаар сард, хятад (уламжлалт ханз үсгээр) хэл дээрх хувилбарыг арванхоёрдугаар сард тус тус онлайнд тавьжээ. Солонгос хэл дээрх хувилбарыг scriptures.lds.org/ko хаягаас, хятад хэл дээрх хувилбарыг нь scriptures.lds.org/ch.хаягаар орж үзэж болно.

Эдгээр судрын вэбхуудсууд нь гурамсан судар (Мормоны ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд) болон Судруудын Удирдамжийг агуулж байгаа бөгөөд сайн мэдээний сэдвүүдийг олоход хялбар байдлаар дугаарлаж, цагаан толгойн дэс дарааллаар жагсаасан ажээ. 2010 онд япон, себуано, тагалог хэл дээрх хувилбаруудыг онлайнд тавихаар төлөвлөж байна.