Биднийг дахин уулзтал
Нэвт харагдах бэрхшээл
Нэгэн зөгий болон автобусаар явсан нэгэн тохиолдол зовлон бэрхшээлээс—гарах арга зам байдаг ч үзэгдэл харагч хэн нэгэнд бид үргэлж итгэх ёстой гэдгийг ойлгоход минь тусалсан.
Нэг өглөө ажилдаа явахаар автобусанд суув. Би автобус уруу ороод, цонхон талын суудалд суулаа. Нэлээд эрт, хүндхэн байдлаас гарахыг хичээж байсан нэгэн зөгийнд туслах гэж оролдсоноо саналаа. Зөгий цонхны хоёр шилний дунд орчихоод хэчнээн хичээсэн ч гарах замаа олохгүй байлаа. Тэр эрх чөлөөг харж чадах ч зугтах замаа олохгүй нэвт харагдах шоронд хайрцаглагдсан байлаа. Магадгүй айсан байх. Тэр далавчаараа улайран, цөхрөнгөө бартал шил балбаж байлаа.
Би ер нь хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл гэмтэж зовж байхыг харах дургүй хүн. Тиймээс бяцхан зөгийг хэсэг зуур харж байгаад, түүнд тусалж хүнд байдлаас нь гаргахыг би хичээж эхэллээ. Гэвч миний туслах хүслийг ойлголгүй, надад итгэх итгэл дутсаны улмаас тэр миний тусламжийг авсангүй. Харин тэр үргэлжлүүлэн шил уруу мөргөсөөр байлаа. Сүүлдээ миний уур бага зэрэг хүрэв.
Харин тэгтэл заримдаа хүмүүс үүнтэй төстэй байдалд өөрсдийгөө хэрхэн оруулдаг тухай би бодож эхэллээ. Өөрсдөөсөө үл шалтгаалах байдлаар заримдаа бид хүнд байдалд—ордог. Бид мөн алдаа, бүр нэлээд ноцтой алдаа ч гаргадаг. Зөгийтэй адил бид тэдгээр бэрхшээлүүдэд хүлэгдсэн мэт санагддаг. Харамсалтай нь, биднийг бэрхшээл зовлонгоосоо зугтахын тулд юу хийх хэрэгтэйг Их Эзэн мэдэж байсан ч бид Түүн—уруу эсвэл бидний—хэрэгцээтэй үед туслан, удирдах Түүний дуудсан удирдагчид уруу бид ханддаггүй. Бид Сүнсний шивнээг анхааралгүй, зовлон бэрхшээлээ биднээс илүү ойлгож мэдэх хүмүүст найдахын оронд өөрсдөө бие даан туулахыг хичээдэг.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид бэрхшээлийг хэрхэн даван туулахыг мэддэг. Бидэнд судрууд, залбирал, Ариун Сүнсний нөхөрлөл байгаа. Бидний удирдагчид Их Эзэнээс дуудагдсан бөгөөд тэд туслахад бэлэн мөн хүсэлтэй байдаг.
Намайг буух зогсоолдоо хүрэхийн өмнө, өрөвдөлтэй зөгий нэлээд зовсоны эцэст гарч чадсан. Үүнээс би, хэрэв бид Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христэд итгэн, Тэдэн уруу эргэх аваас зовлон бэрхшээлээсээ—гарч болно гэдгийг суралцсан юм. Учир нь Тэдэнд бүхий л зовлон бэрхшээл нэвт харагддаг билээ.