Бидний хуудас
Нэгэн өдрийн үдээс хойш аав өвс хадаж, бага дүү Камилиа бид хоёр тоглож байв. Бид түүнд туслахаар шийдлээ. Хэдийгээр маш халуун байсан ч бид хамтдаа хөгжилтэй ажиллацгаасан. Бид ажлаа дуусгаад хөршийнхөө хадуурыг өгөхөөр аавтайгаа хамт явав. Түүний хаалган дээр ирэхэд, аав маань өвсийг чинь хадаад өгье гэж түүнд хэлэв. Дүү бид хоёр бас туслахаар шийдлээ. Аавыг хадахад бид өвсийг шуудайлж байв. Биднийг ажлаа дуусгахад хөрш эмэгтэй, “София, Камилиа манай талбайг цэвэрлэж өгсөнд маш их баярлалаа. Та нар үнэхээр халамжтай, хонгорхон охид юмаа” гэлээ. Тэр бидэнд чихэр өгөв. Бид чихэр авсандаа ч биш харин хөршдөө үйлчилсэндээ маш баяртай гэр уруугаа явав.
София Каролина П, 9 настай, Аргентин
Намайг жаахан байхад бид завсарлагаанаар тоглодог байсан. Завсарлагаа дуусч орох цаг болоход бид жагсдаг байв. Тэгэх болгондоо би “Би Ариун Сүмийг харах дуртай” (Children’s Songbook, 95) дууг дуулдаг байлаа. Нэг өдөр миний хажууд зогсож байсан охин надад “Чиний дуулж байгаа дуу их гоё юм” гэж хэлэв. Энэ дууг хаанаас сурсан юм бэ?
Би түүнд, “Энэ дууг Хүүхдийн Хэсэг дээрээ сурсан. Би Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд явдаг. Би Бурханд итгэдэг” гэв. Түүнээс хойш тэр охин миний хамгийн сайн найз болсон юм!
Ноеми Д, 12 настай, Франц