2010
Алсын зайнаас оролцсон гэр бүлийн үдэш
2010 оны Зургадугаар сар


Алсын зайнаас оролцсон гэр бүлийн үдэш

Манайх гэр бүлийн үдшийг тогтмол хийдэг ч аав маань томилолтоор байнга урт хугацааны холын аянд явдаг байв. Зарим гэр бүлийн үдэшт аав маань байддаггүй байв.

Хоёр жилийн өмнө аав зөөврийн компьютертэй болоход нэг дүү маань, “Аавтай гэр бүлийн үдшийг интернэтээр дамжуулан хийж болохгүй гэж үү?” гэж санал гаргав.

Тэр цагаас хойш аав маань хол явсан ч гэр бүлийн үдшийн үеэр бид цаг тохироод холбогддог боллоо. Бид бие биеэ харж, сонсож чадна. Интернэт болон компьютер нь аавд маань гэр бүлийн үдэшдээ оролцох боломжийг олгов.

Бид ч заншсан цагаа өөрчлөх хэрэггүй болсон. Жишээ нь, аавын хичээл заах ээлж болоход тэр интернэтээр өгнө. Долоо хоног бүр хувийн хөгжлийн зорилгуудаа үнэлэх гэр бүлийн маань нэг заншил хэзээ ч таслагдахгүй явагддаг боллоо. Бас нэг чухал зүйл нь гэр бүлээрээ Мормоны Номоо уншихад ямар ч саадгүй больж, бид тогтмол уншдаг болов.

Бас аав маань интернэтээр бидэнтэй харилцаатай байх бусад арга замуудыг олсон. Тэр Перу дахь гэрээсээ хол байхдаа интернэтээр холбогдон бид хаана, юу хийж байгааг мэддэг. Ярилцлага эсвэл гэр бүлийн зөвлөгөөний цаг болоход түүнийг томилолтоор явсан ч бид тодорхой цаг тохироод хийдэг.

Хэрэв бид зөвөөр нь ашиглах юм бол сайн бөгөөд ашигтай олон технологи тоног төхөөрөмж байдаг. Гагцхүү хортойгоор буруу хэрэглэх юм бол тэд биднийг сүйтгэж чадна. Гэхдээ хэрэв бид эдгээр технологийг ухаалаг, даруухнаар ашиглах юм бол энэ нь агуу их туслагч байж чадна.

Манай гэр бүлийнхэн интернэтэд маш их талархалтай байдаг. Учир нь интернэт гэр бүлийг маань хамт байлгах гайхамшигтай хэрэгсэл болж байна.

Нэг дүү маань, “Аавтай гэр бүлийн үдшийг интернэтээр дамжуулан хийж болохгүй гэж үү?” хэмээн санал гаргав.

Гэрэл зураг чимэглэлийг Давид Стокер