2010
Нигер
2010 оны Зургадугаар сар


Сүмийн түүх дэлхий дахинаа

Нигер

Хэсэг нигерчүүд 1950-иад оны үед сэтгүүлийн өгүүлэл болон сүмийн ном хэвлэлээс Сүмийн тухай суралцаж эхэлжээ. Тэд Сүмийн удирдах газар уруу Сүмийн сургаалын талаар илүү ихийг суралцахыг хүсч байгаа илэрхийлсэн захидал бичжээ.

Хариуд нь Сүмийн удирдагчид тус улсад номлолын ажлыг эхлүүлэх боломжийг хайж эхэлжээ. Гэсэн хэдий ч иргэний дайн, улс уруу нэвтрэх визний хүндрэл, удирдан зохион байгуулах орон нутгийн санваартан хангалтгүй зэрэг шалтгаанаас Сүмийн албан ёсны нэгжийг байгуулах ажлыг Сүмийн удирдлагууд хойшлуулсан аж.

1978 онд Сүм номлол зохион байгуулах боломжтой болжээ. Анхны номлогчид ирэхэд сайн мэдээг сонирхсон асар олон хүн байв. Анхны баптисм 1978 оны 11-р сард болж, тэр өдрөө Сүмийн анхны салбарыг зохион байгуулжээ.

Сүмийн гишүүнчлэл 1987 онд ойролцоогоор 10,000-д хүрч, 1999 онд 42,746 гаруй гишүүдтэй болж, Нигер улс Сүмийн гишүүдийн тоогоороо Африкийн хамгийн олон гишүүнтэй үндэстэн болжээ. Нигерийн Аба дахь ариун сүмийг 2005 онд Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) онцгойлон адисалсан юм.

Нигер дэх Сүм

Гишүүнчлэл

83,919

Номлол

4

Гадас ба дүүрэг

32

Тойрог ба салбар

256

Ариун сүм

1

Дээр: Нигерийн Сүмийн гишүүд ерөнхий чуулган үзэхээр цуглараад байгаа нь Баруун талд: Нигерийн Аба Ариун Сүм