2010
Гамшиг дуудах урилга
2010 оны Зургадугаар сар


Гамшиг дуудах урилга

Цезар А.Минутти, Бразили

Бразилийн цэргийн армид татагдсаны дараа би арванхоёр цэргийг удирдах ахлах түрүүчээр сонгогдлоо. Харамсалтай нь, арванхоёр цэрэг маань хуарандаа хамгийн муу жишгийг үзүүлдэг болохыг мэдэв. Тэд хар тамхи, хулгайн хэрэг, бэлгийн ёс суртахуунгүй байдал болон бусад ноцтой хэрэгт оролцсон болохыг нь олж мэдэв.

Тэдний муу нөлөөнд автагдахгүйгээр харин тэдэнтэй боломж л олдвол сайн мэдээ хуваалцдаг байв. Жишээ нь: завсарлагааны үеэр эсвэл буунуудаа цэвэрлэж байхдаа би сайн мэдээний талаар тэдэнд ярьдаг байв. Тэд миний жишгийг хараад шоолон тохуурхах байх гэж бодсон ч тэд намайг сонсож, намайг хүндэтгэж эхлэв. Гэсэн ч сайн мэдээний сургаалуудыг заах гэсэн зүтгэлийг минь үл харгалзан, тэд ааш зан, төрх байдлаа өөрчилсөнгүй.

Бидний армид байх хугацаа дуусах дөхлөө. Эрчүүд маань цэрэг байх сүүлийн өдрөө жижиг фермд тэмдэглэх саналыг надад тавив. “Ахлах түрүүчээ, та үдэшлэгт ирээрэй. Үдэшлэгт ирэхгүйгээр биднийг гомдоохгүй юм байгаа биз дээ, тийм үү?” гэж тэдний нэг нь надад хэлэв.

Тэднийг гомдоохгүйн тулд урилгыг хүлээн авах шахлаа. Гэвч тэдний үдэшлэг миний Хожмын Үеийн Гэгээнтний жишигтэй зөрчилдөх болно гэсэн бодол толгойд минь орж ирэв. Би Ариун Сүнс байхгүй газар бүү оч гэж семинарын хичээл дээр заалгаж байснаа саналаа. Тэдний дургүйцлийг үл харгалзан би тэдэнд очихгүй гэдгээ хэллээ. Би баяртай гэж хэлээд гэрийн зүг чиглэв.

Нэлээн хэдэн сарын дараа тэдний нэгтэй нь би тааралдсан юм. Би түүний ярьсан зүйлээс архи дарсаар дүүрэн үдэлтийн баярт очоогүйдээ талархалтай байлаа. Эрчүүд согтуурхан бие биен дээрээ архи асгаж эхэлсэн гэнэ. Дараа нь тоглоом шоглоомоор тэдний нэг нь нөгөө уруугаа шүдэнз асаан шидсэнд нөгөөдөх нь сүрхий түлэгдэж, хэд хоногийн дараа нас барсан гэнэ. Энэ үхэлтэй холбоотой тэнд байсан бүх хүн гэмт хэрэгт холбогдож,

тэр ч бүү хэл үдэшлэгт—очоод архи дарс уухгүй—байсан ч би адилхан нүгэлд унах байжээ. Энэ явдал амьдралын минь турш намайг дагаж, саад болох байсан байх. Би нас барсан залуугийн төлөө харамссан ч Сүнсний шивнээ, Сүмийн удирдагчдын зөвлөгөөг дагасандаа талархалтай байлаа.