Сүмийн удирдагчдын хэлсэн үгс
Аравны нэг—гачигдалд зориулсан зарлиг
2005 оны дөрөвдүгээр сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгнээс.
1998 оны аравдугаар сард болсон Митч хар салхинд Төв Америкийн олон газар өртөж сүйрсэн билээ. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) байгалийн гамшигт өртөж —хүнс хоол, хувцас хунар, гэр орон эд зүйлсээ алдсан хүмүүсийн төлөө ихэд сэтгэл зовниж байв. Тэрээр Сан Педро Сула, Тегусигалпа, Гондурас хотын болон Манагуа, Никарагуагийн Гэгээнтнүүдтэй уулзжээ. Хайрт бошиглогч Елиа, өлсгөлөн бэлэвсэн эмэгтэйд золиослол хийж, аравны нэгийн хуулинд дуулгавартай бай—хэмээсэнтэй адил захиасыг өнөө үеийн бошиглогч маань мөн өгч байлаа.
Гэвч ийм их гачигдалд байгаа хэн нэгнээс золиослол хийхийг яаж хүсч чадаж байна вэ? Ерөнхийлөгч Хинкли тэдний хүлээн авсан хоол хүнс, хувцас хунарын тусламж хямралыг туулахад нь тусална гэдгийг мэдэж байсан ч түүний сэтгэлийн зовнил, хайр нь үүнээс ч давсан өөр зүйлд чиглэсэн байлаа. Хүмүүнлэгийн тусламж чухал ач холбогдолтой ч хамгийн чухал тусламж хүнээс биш Бурханаас ирдэг гэдгийг тэр мэдэж байв. Бошиглогч Малахийн номонд амласанчлан тэнгэрийн цонхнуудын түгжээг мулталж нээхэд нь тэдэнд туслахыг хүссэн юм (Maлахи 3:10; Moзая 2:24).
Хэрэв тэд аравны нэгээ төлөх юм бол тэд үргэлж ширээн дээрээ хоолтой, мөрөндөө хувцастай, толгой хоргодох орон гэртэй байх болно гэдгийг Ерөнхийлөгч Хинкли тэдэнд заасан.