2010
Би сандрахаа больсон байв
2010 оны Зургадугаар сар


Би сандрахаа больсон байв

Борис Антунез, Чили

Бид гадасны залуучуудын чуулганд зориулж номлогчдод сонирхогч олж өгөхөөр сүмийн товхимол тараахаар явах гэж байв. Би Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг уншсан. Үйл ажиллагаа эхлэхэд би тааралдсан ширээн дээр тэдгээрийг чулуудаж орхив. Гэвч тэдгээрийг аваад явах ёстой гэх бодол толгойд орлоо. Тиймээс би тэдгээрийг авч, судрууд дотроо хийв.

Бүгд танихгүй хүмүүстэй сайн мэдээний талаар ярилцахдаа сандрангуй байсан ч бид гэрийнхээ гадаа угаасан зүйлээ хатааж байсан нэгэн эмэгтэйтэй ярилцахад тэр маш найрсаг хүлээн авч, нэг товхимлыг авлаа. Эмэгтэй гэр бүлдээ санаа зовж байгаагаа бидэнд ярив. Нэг хүү нь хар тамхи болон бусад янз бүрийн хэрэгт орооцолдож байгааг хэллээ. Бид чадлынхаа хэрээр түүний сэтгэлийг тайвшруулав. Тэгээд бид цааш явлаа.

Хэсэг хугацааны дараа би судраа нээв. Түүн дунд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол маань байхыг хараад, хүүгийнхээ талаар ярьж байсан эмэгтэйг санаад буцаж очмоор санагдлаа. Би сандрахаа больсон байв.

Эмэгтэй гадаанаа л байв. Танд таалагдах нэг зүйл надад байна гэж хэллээ. Залуучуудын мөрддөг жишгийн талаар түүнд тайлбарлаж, хүүтэйгээ хамт үүнийг уншаарай гээд өглөө. Харваас эмэгтэй баяртай байгаа нь анзаарагдав. Эмэгтэй хүүгээ дуудаж, тэдэнтэй номлогчдыг уулзуулах цагийг бид тохирлоо.

Би жинхэнэ номлогч болсон мэт санагдав! Тэр залууд зааж мөн магадгүй туслах боломжтой байсандаа би маш их баярласан. Энэ нь тэр товхимлыг авч яв гэж хэлсэн Ариун Сүнс байсныг би мэднэ.