2019
Урам тань хугарах үед
2019 оны 4-р сар


Урам тань хугарах үед

Амьдралд өөдлөх, уруудах үе бий. Заримдаа бид сэтгэлээр унахдаа Бурханы хийж байгаа зүйлийн талаар, биднийг хайрладаг Эцэг яагаад ийм зүйл болохыг зөвшөөрч байгаа юм бэ? гэж боддог. Иймэрхүү хүнд асуудалд орох нь биднийг “Бурхан миний төлөө чин сэтгэлээсээ санаа зовдог болов уу?” гэж асуухад хүргэдэг юм.

Үүнтэй адил нөхцөл байдалд надад дараах судрууд тусалдаг болохыг би олж мэдсэн. Тухайлбал:

  • Дуулал 8:4–5: “Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тав[ина] … вэ? Та түүнийг Бурханаас арай дор болгож, Алдар ба хүндэтгэлийн ийн титмийг түүнд өмсгөжээ.”

  • Иохан 10:14: Есүс энэ дэлхий дээр байх хугацаандаа Өөрийгөө “Би бол сайн хоньчин мөн. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ” хэмээсэн.

  • Мосе 1:39: Энэ нь миний хамгийн дуртай судрын шүлгүүдийн нэг бөгөөд Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд Өөрийг зорилгыг: “Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” хэмээн илчилсэн байдаг.

  • Лук 7:11–16: Миний хувьд энэ нь үхлийг давах Аврагчийн хүчийн талаар зааж, Христийн амилсны энэ баяраар үүнийг бидэнд сануулахын зэрэгцээ, Тэрээр бидний хүн нэг бүрийг сайн мэддэг болохын хамгийн оновчтой жишээ юм. Есүс Христийн үзүүлсэн гайхамшгуудын дундаас Найн дахь эмэгтэйд тохинуулсан явдал нь Түүний өр нимгэн, энэрэнгүй сэтгэлийг хамгийн сайн харуулсан байдаг. Миний хуваалцсан нийтлэлд (12-р хуудсыг үзнэ үү) орсон энэ түүх Аврагч бидний амьдралд юу болж байгааг сонирхдог бөгөөд бидний хүн нэг бүрийг хайрладаг болохыг харуулдаг.

Кийт Вилсон

Бригам Янгийн Их Сургуулийн дэд профессор