Сүм энд бий
Исланд, Рейкьявик
Цаст Эсья уулын бэлд орших Рейкьявик хот бол өнгө өнгийн барилга бүхий Исландын нийслэл бөгөөд Европын эх газраас 1000 милийн (1609 км) зайд орших тус арлын оронд тавтай морилно уу хэмээн урин дууддаг. МЭ 874 онд анх викингчүүдийн ирж суурьшсан Рейкьявик хот нь Исландын соёл, эдийн засаг, засаг төрийн үйл ажиллагааны төв бөгөөд дэлхийн хамгийн цэвэрхэн, ногоон, аюулгүй хотуудын нэг юм.
1851 онд хамгийн анхны хоёр исланд хүн Данид баптисм хүртжээ. Тэд удалгүй Исланд руу буцсан ба 1853 онд анхны салбар зохион байгуулагдсан байна. Өнөөдөр Исланд нь Рейкьявик, Акурейри болон Селфосс хотуудад ойролцоогоор 300 гишүүнтэй гурван салбартай болжээ. Хамгийн ойр байрлах ариун сүм нь Рейкьявикаас 1177 милийн (1894 км) зайд орших Английн Лондон дахь ариун сүм юм.
Хэдийгээр Сүмийн гишүүдийн тоо цөөн ч гэлээ Сүм улам бүр өссөөр байна. Алслагдсан байршил, Сүмийн материалуудын орчуулга, цаг уурын хүндрэл, соёлын саад бэрхшээл гэх мэт асуудал байгаа ч Сүмийн удирдагчид Исланд хэзээ нэгэн цагт бусад улс үндэстэнд гэрэлт цамхаг нь байх болно хэмээн амласан. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) Исландад зочлон ирэхдээ Сүмийн гишүүдэд “агуу зүйлсийг хийх ’хүч, чадвартай‘ хүмүүс” болохыг нь сануулсан билээ (“Wonderful to Have Sweet, Good Land,” Church News, Sept. 21, 2002, 10).
-
Исландын номлол 1894 онд байгуулагдсан ч гадуур явж номлохыг 1914 онд зогсоосон юм. Исланд нь 1975 онд Данийн Копенгаген номлолын хэсэг болсон.
-
1977 онд тухайн үед Далын чуулгын гишүүн байсан ахлагч Жозэф Б.Вөртлин (1917–2008) Исландыг сайн мэдээний номлолын төлөө онцгойлон адисалжээ.
-
1981 онд Мормоны Номыг Исландаас өөр хаана ч ярьдаггүй исланд хэлээр хэвлэн гаргасан байна.