Өөрийгөө таниулж, илэрхийлэх боломж Open PDF Би ариун сүм харах дуртай Рэбэкка К., 9 настай, Венесуэл, Арагуа Нэгэн өдөр биднийг машиндаа суухад машин ассангүй. Бид хөдөлгүүрийг нь шалгасан боловч эвдрээгүй байв. Би залбирах хэрэгтэй гэж мэдэрсэн тул залбирсан юм. Хэсэг хормын дараа машин маань асав. Би Тэнгэрлэг Эцэг бидэнд байнга тусалдаг гэдэгт үнэхээр баяртай байна. Бруклин Б., 9 настай, Гватемало, Кесалтинанго Би жоохон хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож, шинэ ур чадварыг тэдэнд заах дуртай. Энэ нь миний үйлчлэл хийдэг аргуудын нэг юм. Саша К., 11 настай, Орос, Москва Хоёр жилийн өмнө сургуулийн ангид маань шинэ хөвгүүн орж ирсэн юм. Тэр бусдад сайхан ханддаггүй байлаа. Бүгд түүнд дургүй болж, эелдэг харьцахаа болив. Энэ нь түүнийг гунигтай болгосон мэт санагдсан тул би бусдын адил зүйлсийг хийгээгүй. Хэдэн найз маань үүнийг анзаараад, миний үлгэр жишээг дагав. Хэрэв би Бурханы хүссэн зүйлийг хийх юм бол илүү их аз жаргалтай, хамгаалагдсан байна гэдэгт итгэдэг. Хэрэв зоригтой байж, санаа бодлоо илэрхийлбэл намайг байгаагаар минь хайрладаг найзуудыг олох болно гэдэгт би итгэдэг. Вэстина К., 11 настай, Литва, Вильнюс