Сайн байна уу? Эстониос мэндчилж байна!
Биднийг Марго, Паоло гэдэг. Энэ жил бид Бурханы хүүхдүүдийн талаар суралцахаар дэлхийгээр аялж байгаа юм. Бидэнтэй хамт Эстониор аялна уу!
Эстони улс хойд Европт оршдог. Энэ улс 2000 гаруй аралтай. Ойролцоогоор 1,3 сая хүн Эстонид амьдардаг.
Эстон хэлээр “Сайн байна уу” гэдгийг “Tэрэ!” гэдэг. Харин Сүмийн нэрийг Viimse Aja Pühade Jeesuse Kristuse Kirik гэдэг.
Энэ бол Эстонийн нийслэл Таллин хот юм. Энэ хот 800 жилийн настай. Эстони нь ой мод, балчиг намаг гэх мэт байгалийн онгон газар ихтэй. Үнэндээ Эстонийн газар нутгийн талыг ой мод эзэлдэг. Эстонид байгальд чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай хүмүүс олон бий.
Эстонид оройн хоолондоо юу иддэг вэ? Гахайн мах эсвэл даршилсан загастай төмс, байцаа, зөөхий, хар талхтай байж болох юм. Үүнийг шпротны хачиртай талх гэж нэрлэдэг.
Та Хүүхдийн хэсэгт дуулах дуртай юу? Таван жил тутам эстоничууд улсынхаа баярыг тэмдэглэн, дуулж, бүжиглэхээр цугларцгаадаг.
Эстони дахь Сүм жижигхэн ч гэсэн хүчтэй. Тэнд ойролцоогоор Сүмийн 1000 гишүүн байдаг. Хамгийн ойр байрлах ариун сүм бол Финландын Хельсинки дэх ариун сүм юм.
Эстонийн хоёр эгчтэй танилцана уу!
Орой орондоо орох гэтэл бамбарууш минь алга болсон байв. Би хайгаад олоогүй. Тэгээд би залбирав. Дараа нь би бамбаруушаа олсон бас сайхан зүүд зүүдэлсэн.
Бианка Ж., 7 настай
Манай гэр бүл бусдад үйлчлэх дуртай. Үйлчлэх нь бидэнд Ариун Сүнсийг мэдрэхэд тусалдаг ба энэ нь надад амар амгалангийн халуун дулаан мэдрэмжийг төрүүлдэг. Би эгч нартайгаа хамт бусдад хайрыг мэдрүүлэх дуртай тул хүмүүст бэлэг бэлддэг.
Пийби Ж., 10 настай
Эстониор бидэнтэй хамт аялсанд баярлалаа! Дараа дахин уулзацгаая!