Бидний бошиглогч, төлөөлөгчид
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг Есүс Христ бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан удирддаг. Тэдний талаар доор бичсэнийг уншина уу. Дараа нь H23-р хуудсан дээрх зургуудыг хайчилж аваад, хүснэгт дээр байрлуулна уу. Зураг бүрийн дээр скочоор нааж, дээш нь нээгээд, ард талд нь байх мэдээллийг уншаарай!
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 17 дахь ерөнхийлөгч
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон
-
Зүрхний мэс засалч байсан
-
Мандарин гэх мэт хэд хэдэн хэл сурсан
-
10 хүүхэдтэй буюу 9 охин, 1 хүүтэй
Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс
-
Анхны ажил нь радио засварын газрыг цэвэрлэх ажил байсан
-
Хуульч болсон ба Ютагийн дээд шүүхийн шүүгч болсон
-
Бригам Янгийн Их Сургуулийн ерөнхийлөгч байсан
Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг
-
Ахлах сургуульд байхдаа сагсан бөмбөг тоглодог байсан
-
Ааваараа гэрийнхээ самбар дээр физикийн хичээл заалгаж байсан
-
Рикс коллежийн буюу одоогийн Айдахо дахь БИЯС-ийн ерөнхийлөгч байсан
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард
-
Өндөр жишгийг дагаж баримталдаг байсан учраас коллежид байхдаа “бишоп” гэдэг хоч авч байсан
-
Автомашин зарж, борлуулдаг газартай байсан
-
Англид номлогчоор мөн Канадын Торонтод номлолын ерөнхийлөгчөөр үйлчилсэн
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын
Ахлагч Жэффри Р.Холланд
-
Англид ахлагч Күктэй номлолын хамтрагч байсан
-
Сүмийн Боловсролын Системд ажиллаж байсан
-
БИЯС-ийн ерөнхийлөгч байсан
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын
Ахлагч Дийтр Ф.Угдорф
-
Хүүхэд байхдаа хоёр удаа дүрвэж байсан
-
Нисэх онгоцны ахмад байсан
-
Хүүхдүүд, ач, зээ нартайгаа цанаар гулгах дуртай
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын
Ахлагч Дэвид А.Бэднар
-
Ахлах сургуулийнхаа америк хөлбөмбөгийн багт дамжуулагч байсан
-
Германд номлолд үйлчилснийхээ дараа аавыгаа Сүмийн гишүүн болгон, баптисм хүртээсэн
-
Рикс коллежийн буюу одоогийн Айдахо дахь БИЯС-ийн ерөнхийлөгч байсан
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын
Ахлагч Квинтин Л.Күк
-
Ахтайгаа хамт судраас судалж, залбирсны дараа гэрчлэлтэй болсон
-
Ирээдүйн эхнэрээ дунд сургуулийнхаа урлагийн тоглолт дээр харсан
-
Филиппин болон Номхон далайн арлуудад Сүмийн удирдагчаар үйлчилсэн
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон
-
Бага байхдаа гэр бүлийнхэндээ талх барьж өгдөг байсан
-
Өсвөр насандаа Нью-Йорк дахь Кумора гүвээн дээрх тоглолтод оролцож байсан
-
Төлөөлөгчөөр дуудагдахынхаа өмнө хуульч байсан
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын
Ахлагч Нийл Л.Андэрсэн
-
Айдахо дахь нэгэн сүүний ферм дээр өссөн
-
Францад номлогчоор мөн номлолын ерөнхийлөгчөөр үйлчилсэн
-
Франц, португал, испани, англи хэлээр ярьдаг
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын
Ахлагч Роналд А.Расбанд
-
АНУ-ын Нью-Йорк Сити номлолын ерөнхийлөгч байсан
-
Тэр “Хамгийн чухал зүйл бол хүмүүс” гэсэн уриатай
-
Чех улсад хамгийн анхны Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн байрыг онцгойлон адисалсан
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын
Ахлагч Гари И.Стивэнсон
-
Японд номлогчоор мөн дараа нь номлолын ерөнхийлөгчөөр үйлчилсэн
-
Дасгалын тоног төхөөрөмж хийх, зарах бизнес эхлүүлсэн
-
Сүмийг бүхэлд нь хариуцсан бишопоор үйлчилж байсан
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын
Ахлагч Дэйл Г.Рэнланд
-
Дундах нэр нь Гуннар буюу “зоригтой цэрэг” гэсэн утгатай
-
11-тэй байхад нь түүний гэр бүл Шведээс Юта руу нүүсэн
-
Зүрхний эмчээр ажиллаж байсан
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын
Ахлагч Гэррит В.Гонг
-
Оцон шувуу гэх мэт амьтдад дуртай
-
Улс орон бүрийн хүмүүстэй уулзаж, танилцах дуртай
-
Ургийн бичиг нь МЭ 837 онд төрсөн Анхны Луу Гонг хүртэл хөтлөгдсөн байдаг
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын
Ахлагч Үлиссэс Соарэс
-
Бразилаас ирсэн бөгөөд тэндээ номлогч байсан мөн Португалын номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан
-
Хүүхэд байхдаа гэр бүлийнхэнтэйгээ хамт Сүмийн талаар суралцсан
-
12 наснаасаа номлолд бэлдэж эхэлсэн