2019
Лиахона сэтгүүлийн хүүхдүүдэд зориулсан шинэ хэсэг
2019 оны 4-р сар


Зөвхөн дижитал хэлбэрээр

Лиахона сэтгүүлийн хүүхдүүдэд зориулсан шинэ хэсэг

2019 оны эхээр Лиахона сэтгүүлийн хүүхдүүдэд зориулсан хуудас гурван том хэлбэрээр өөрчлөгдөх юм. Үүнд:

  • Бие даасан хэсэг. Одоо хүүхдүүд Найз хэмээх хуудаснуудаас итгэлээ хүчирхэгжүүлэх түүх, үйл ажиллагаануудыг үзэх илүү боломжтой болно. Лиахона сэтгүүл нь түүнчлэн насанд хүрэгчид, залуучууд, өсвөр насныханд зориулсан сэдвүүдийг үргэлжлүүлэн нийтэлнэ.

  • Илүү олон хуудас. 14 хуудас байснаа 24 болж нэмэгдэж байгаа нь хүүхдүүдэд гэртээ болон Хүүхдийн хэсэгт заах илүү олон түүх, үйл ажиллагаа, санаа байна гэсэн үг. (Заах санаанууд нь Ирээд, Намайг дага хэмээх шинэ эх сурвалжтай тохирно.)

  • Шинэ цаас. Хүүхдэд зориулсан шинэ цаас нь хайчилж, будаж, дээр нь зурахад илүү тохиромжтой.

Найз сэтгүүлийг нэмэлт үнэ төлбөргүйгээр Лиахона сэтгүүлийн хамт захиалах ба хамт хүргэгдэх юм. Тэр үеэс эхлээд, Найз сэтгүүлийг дангаар нь захиалах боломжгүй болно.

Лиахона сэтгүүлийг захиалж буй хүн бүр Найз сэтгүүлийг хүүхдэдээ давхар авч өгөх боломжтой болж байна. Гэртээ хүүхэдгүй хүмүүс нь ач зээ, найз, хөрш эсвэл Хүүхдийн хэсгийн удирдагч зэрэг тойрог, салбарынхаа хүүхдэд өгч болох хүмүүст дамжуулж болно.

Захиалах юм уу бэлэглэхийн тулд store.lds.org сайтад зочлох эсвэл өөрт хамгийн ойр хангамжийн төвд юм уу тойрог, салбарынхаа бичиг хэргийн ажилтанд хандах боломжтой.

Шинэ Найз сэтгүүлийг гэртээ болон сүм дээр хэрхэн ашиглаж байгаагаа Лиахона сэтгүүлд мэдэгдэхийг хүсвэл liahona@ldschurch.org руу э-мэйл бичнэ үү.

Хэвлэх