2019
Амьдрал бол марафон: Грекийн өсвөр үеийнхэн
2019 оны 4-р сар


Амьдрал бол марафон

Энэхүү хожмын үеийн залуу гэгээнтнүүд өнөөдөр Шинэ Гэрээний үед төлөөлөгч Паулын амьдарч байсан газарт амьдардаг. Мөн тэд түүний үгсийн дагуу амьдардаг.

Bryana

Сайн мэдээ хаана ч адилхан юм байна гэдгийг би мэдэж авсан. Би гадаадад амьдарч байхдаа анхаарлаа өөр соёлд төвлөрүүлэхийн оронд сайн мэдээний үнэнүүдэд болон Сүнсийг мэдрэхэд төвлөрүүлж сурсан.” —Бриана В., 15 настай

Marie

“Би энэ жил болж өнгөрсөн бүх зүйлээ мартахгүйн тулд толин дээрээ “ЗБББТ чуулган, Залуу эмэгтэйчүүдийн аялал, семинар” гэсэн хэдэн үгийг бичсэн. Энэ нь надад хаанаас ирсэн бэ гэдгээ санахад тусалдаг.” —Мари Х., 17 настай

Lizzie

“Би семинарт очихдоо хийх ёстой зүйлээ хийж байгаадаа сэтгэл хангалуун байж, бүх зүйл сайхан болно гэдгийг мэддэг.” —Лиззи T., 17 настай

Loukia

15 настай Лоукиа К. залуу эмэгтэйчүүдийн аяллаар явж байхдаа анх гэрчлэлээ хуваалцсан бөгөөд дараа нь баптисм хүртсэн юм.

Haig

“ЗБББТ чуулганы хамгийн дуртай хэсэг бол спортын арга хэмжээ, өглөөний онцгой цугларалт, тоймлон авч үзэх зэрэг бүлгийн цуглаанууд байсан. Энэ нь надад илүү тусархаг мөн тэвчээртэй байж, судруудыг илүү их үнэлэхэд тусалсан.” —Хайг T., 14 настай

Alexis

“Бид ЗБББТ чуулганаар нэг бүлэг болсон бөгөөд энэ нь биднийг хүчирхэгжүүлсэн. Бид одоо бие биенээ бүр сайн мэддэг болсон тул энэ нь мөн Грекийн өсвөр үеийнхний хөтөлбөрийн загварыг өгч, үүнд нөлөөлж тусалсан юм.” —Алексис Х, 18 настай

Irini

“ЗБББТ чуулганы тайзан дээр дуулах нь миний амьдралдаа хийж байсан хамгийн зоригтой үйлдэл байсан ба амьдралын маань хамгийн гайхамшигтай цаг мөчүүдийн нэг байсан. Тэр цаг мөчид бид энэ газар дэлхийд ямар чухал болохыг би олж мэдсэн.” —Ирини С., 17 настай

Winifred

“Би Залуу эмэгтэйчүүдийн аяллаар амьдрал бол марафонтой адилхан юм гэдгийг мэдэж авсан. Энэ нь надад итгэлээ хөгжүүлж, яг л марафонд оролцож байгаатай адил бид зөв зам дээр үргэлжүүлэн явах хэрэгтэй гэдгийг олж мэдэхэд тусалсан. Энэ үйл явдал надад гэрчлэлээ хөгжүүлж, итгэлтэй хэвээр үлдэж, зөв зам дээрээ зогсоход тусалсан.” —Винифрэд K., 14 настай

Pavlos

“Нэг шашин шүтлэгтэй өсвөр үеийнхэнтэй хамт байх надад маш их таалагдсан. Бид зүгээр л нэг нэгнийхээ нэрийг мэдэлцэхээс илүү хоорондоо ямар нэгэн онцгой байдлаар холбогдсон мэт надад санагдсан.” —Павлос K., 15 настай

Joshua

“Өдөр бүр надтай адил зүйлийг үзэж туулдаг бусад өсвөр үеийнхэнтэй уулзах боломжтой байсандаа би баярлаж байна.” —Жошуа K., 17 настай

Olivia

“Дэлхийн аль ч өнцөг буланд болж байгаа ЗБББТ чуулган болон Залуу эмэгтэйчүүдийн аяллаас яг адилхан мэдрэмжийг авч болно. Цөөхөн хүнтэй Залуу эмэгтэйчүүдийн аяллаар өөр хоорондоо холбогдоход илүү хялбар байсан тул надад таалагдсан.” —Оливиа H., 15 настай

Irene

“Хэдийгээр би Сүмийн гишүүн биш ч аль болох долоо хоног бүр сүмд очихыг хичээдэг. Залуу эмэгтэйчүүдийн урианд би дуртай.” —Айрин К., 14 настай

youth in Greece

Хэдэн сарын өмнө семинарын ангийнхан төлөөлөгч Паулын хүчирхгээр номлож байсан Грекийн Афин хотын ойролцоох Арейпад цугларсан байна (Үйлс 17:22–34-ийг үзнэ үү). Суралцагчид семинар болон Паулын сургаал амьдралд нь хэрхэн нөлөөлсөн талаар ярилцав.

18 настай Алексис Х. “Грект амьдрах нь Шинэ Гэрээг амилуулдаг. Аав маань Паулын зааж байсан янз бүрийн газруудын нурангаар явах дуртай бөгөөд үйл явдал хаана болсон талаар судраас хуваалцах юм уу түүхийг нь бидэнд ярьж өгдөг” хэмээв.

Паул амьд байхдаа саад бэрхшээлтэй тулгарч байсантай адил Грекийн өсвөр үеийнхэн мөн адил нийгэм, улс төр, эдийн засгийн асуудалтай тулгардаг. Өсвөр үеийнхний чуулган болон Залуу эмэгтэйчүүдийн аялал Грект ховор хийгддэг бөгөөд семинарт явахад хүртэл хэцүү байх үе бий. Эдгээр болон бусад олон саад бэрхшээлийг үл харгалзан, Грекийн өсвөр үеийнхэн Паулын өгсөн “сайн мэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг сүнс дотор бат зогсоцгоо” (Филиппой 1:27) хэмээх урилгыг дагадаг.

Грект амьдарна гэдэг нь Сүмийн залуу гишүүд халуун дулаан уур амьсгалд амьдарч, далайн эргээр явж, дуулж бүжиглэн, цагийг сайхан өнгөрүүлэх боломжтой гэсэн үг. Тэд бас бие биетэйгээ уулзах тун дуртай. Семинарт болон салбарын үйл ажиллагаанд оролцсоноор тэдний итгэл, нөхөрлөл улам хүчирхэгжсэн.

Арейпа дахь семинар

Seminary students

Семинарын бүлгийнхэн Афины цуглааны байрны өмнө

Гэрэл зургуудыг Лийанн Хэдэрийн зөвшөөрлөөр нийтлэв

Хэдэн жилийн өмнө Грект семинар эхлэхэд дөнгөж таван суралцагчтай байв. Тэд долоо хоногт гурван удаа өглөө цуглардаг ба зарим нь онлайнаар оролцдог. Тэд мөн лхагва гаргийн үдээс хойш семинарт цугларч, дараа нь үйл ажиллагаа хийдэг байна. Тэд нэг нэгэндээ ойртон дотносож, үлгэр жишээг нь хардаг найз нөхдийнхөө хувьд гэрэл нь болсон юм. Найзууд нь асуулт тавихад өсвөр үеийнхэн уг асуултыг семинар болон мючелийн үйл ажиллагаан дээр авчирч тавьдаг.

15 настай Павлос K. “Семинарт явах нь өдрийг сайхан эхлүүлэх нэг арга зам бөгөөд надад гуйвшгүй хэвээр байхад тусалдаг. Энэ нь бусдад үлгэр жишээ байх хэрэгтэй гэсэн бодлыг надад төрүүлдэг. Мөн надад өдрийг Есүс Христийн талаар бодож эхлүүлэхэд тусалдаг” гэв.

Өсвөр үеийнхний хүч чадал, нэгдмэл байдал өсөн нэмэгдэх үед адислал, боломжууд тэдэнд ирдэг. Жишээлбэл, 2017 онд тэд Залуучуудын бат бөх байдлын төлөө (ЗБББТ) чуулганд буюу өсвөр үеийнхэнд зориулсан бүсийн томоохон чуулганд оролцох боломжоор адислагдсан юм. Залуу эмэгтэйчүүд мөн Грект болсон анхны Залуу эмэгтэйчүүдийн аялалд оролцсон. Үүний үр дүнд тэд бүлгээрээ бүр илүү ойртон дотносож, хоёр ч залуу эмэгтэй Сүмд нэгдсэн байна.

Олон улсын ЗБББТ чуулган

youth spelling out youth theme at FSY

ЗБББТ чуулган дээр Иаков 1:5 дээрх “Асуу” гэсэн үгийг үсэглэж байгаа нь

Германд болсон чуулганд Европын өнцөг булан бүрээс хожмын үеийн гэгээнтэн залуус цугларсан юм. Грек, Киприйн өсвөр үеийнхэн хэдэн зуун милийн цаанаас ирж оролцсон ба чуулган тэдэнд маш хүчтэй нөлөөлсөн. 14 настай Максимос A-гийн хувьд “ЗБББТ чуулганаас үлдсэн хамгийн тод дурсамж бол гэрчлэлээ хуваалцсан явдал байсан. Бүгд Сүнсийг мэдэрсэн бөгөөд энэ нь өөрийн гэрчлэлийг хөгжүүлэхэд надад сүнсээр өдөөсөн” гэж ярив.

14 настай Лоукиа К. “Эхлээд өсвөр үеийнхнээс дөнгөж дөрвөн хүүхэд явахаар төлөвлөж байсан ч эцэст нь 15 хүүхэд, үүний дотор 3 гишүүн бус найз маань нэгдсэн. Энэ нь Грекийн хувьд рекорд тоо юм.

Нэгэн ижил сайн мэдээг хуваалцаж, бусдаас ялгарахгүй байж болох газар хамтдаа байх маш сайхан байсан. Бид бүгд хамтдаа, нэг Сүнсийг мэдэрч байв. Эдгээр нь надад тусалдаг” гэв.

16 настай Жэсиана “Аав минь Сүмийн гишүүн биш бөгөөд намайг ЗБББТ чуулганд явуулахыг мөн баптисм хүртэхийг зөвшөөрдөггүй байв. Харин салбарын гишүүд миний төлөө залбирч, эмээ минь аавтай ярьсан. Үүний дараа тэр надад явж болно гэж хэлсэн” гэлээ.

ЗБББТ чуулганд тэр олон зүйлийг анх удаа мэдэрсэн байна. Тэр “Хичээл, үйл ажиллагаануудад оролцож, гэрчлэлээ хуваалцах нь надад Ариун Сүнсийг үнэхээрийн мэдрэх нь ямар байдгийг ойлгоход тусалсан юм. Би өмнө нь Сүнсийг хэзээ ч ингэж мэдэрч байгаагүй бөгөөд маш их аз жаргалтай, сэтгэл хангалуун байсан. Би анх удаа гэрчлэлээ хуваалцсан гээч” гэв.

youth at FSY

Өсвөр үеийнхэн сүнслэг байдлын хувьд тэжээгдэхийн зэрэгцээ, чуулганы үеэр амарч, цагийг зугаатай сайхан өнгөрүүлж чадсан. 14 настай Хайг T. Кипрээс ирж, чуулганд оролцсон юм. “Би илүү нөхөрсөг байж, найз нөхөдтэй болсон ба хүнд хэцүү байсан ч цагийг хөгжилтэй сайхан өнгөрүүлж болдгийг сурсан” гэв.

Залуу эмэгтэйчүүдийн аялал

young women at Marathon Greece

Залуу эмэгтэйчүүд Грекийн Марафон хотод

Залуу эмэгтэйчүүдийн аялал ч мөн адил нөлөөлсөн. Удирдагчдынхаа хамт 12 залуу эмэгтэй Марафон хотын эрт дээр үед дайн тулаан болсон газрын дэргэд уулзсан юм. Тэд гурван өдрийг хамтдаа өнгөрүүлж, хүчирхэгжиж, урам дэм өгөхийн тулд бие биедээ итгэж найдаж сурсан.

Лоукиа “Би анх 12 настайдаа сүмд очихдоо баяртай байсан ч, тэнд надтай ойролцоо насны хүүхэд байхгүй юм байна гэдгийг мэдсэн юм. Одоо тэр үеэс хойш хоёр жил өнгөрсөн ба олон залуу эмэгтэйтэй болсон тул анх удаа Залуу эмэгтэйчүүдийн аяллыг хийсэн” гэв. Хамтдаа уулзсаны дараа тэр “Хожмын үеийн гэгээнтэн байх гэдэг нь юу болохыг би ухааран ойлгосон. Сайн мэдээний дагуу амьдрахад биднийг гэрэл хүрээлдэг” хэмээн хэллээ.

young women holding flag

2017 оны Грект болсон хамгийн анхны Залуу эмэгтэйчүүдийн аялал

15 настай Брианагийн хувьд, ЗБББТ чуулган болон Залуу эмэгтэйчүүдийн аялал түүнд өөрийгөө нээж, бусадтай ярилцахад тусалсан байна. “Гэр бүл маань байнга нүүдэг бөгөөд би ичимхий бүрэг тул бусадтай харилцаа холбоо үүсгэхэд хэцүү байдаг байв. Гэхдээ би ЗБББТ чуулган дээр бүлгийнхэнтэйгээ дотносож, үнэхээр сайн найзуудтай болж чадсан. Гэрчлэлийн цуглааны үеэр бид өөрсдийн мэдрэмжийг хуваалцсан бөгөөд бусад хүүхэд ч гэсэн адилхан зүйл мэдэрснийг би олж мэдсэн” гэж хэлсэн.

17 настай Мари Х. “Амьдрал бол ойрын зайн гүйлт биш, харин марафон юм” гэсэн аяллын уриаг мартаагүй. Залуу эмэгтэйчүүд болон тэдний удирдагчид тэвчээртэй байж, бариандаа орж ирэхийн ач холбогдлын талаар ярилцсаныг тэр дурдсан. “Энэ нь надад тэвчиж, алхаа гишгээгээ тааруулж, бариан дээр анхаарлаа төвлөрүүлэхийг сануулсан. Хэрэв тэгж чадах юм бол би Тэнгэрлэг Эцэгийн надаар хийлгэхийг хүссэн зүйлсийг хийж чадна.”

young woman at girls camp

“Нар мандахыг харах нь амар амгалан, гайхамшигтай сайхан сүнсний мэдрэмжийг авчирсан.” —Лиззи T.

Аяллын хамгийн тод мөч бол хамгийн сүүлчийн өглөө далайн эрэг дээр зохион байгуулсан, нар мандахыг харах онцгой цугларалт байв. 17 настай Лиззи Т. “Бид судруудаа гаргаад, онцгой цугларалтаа хийж, нар мандахыг харсан. Бид Бурханы хайрыг бүгдээрээ мэдэрсэн. Энэ нь хамтдаа өнгөрүүлсэн цаг мөчтэйгөө салах ёс гүйцэтгэх гайхалтай сайхан арга зам байв” гэж хэлэв.

Ирээдүйг эрэлхгээр угтах нь

17 настай Ирини С. “Би ЗБББТ чуулган болон Залуу эмэгтэйчүүдийн аяллаас сайн мэдээний талаар мөн энэ нь миний амьдралд хэрхэн туслах тухай олон зүйлийг сурч мэдсэн. Би олон найзтай болж, өөрийн бодол, мэдрэмжийг илэрхийлэх нь ямар чухал болохыг олж мэдсэн. Би мөн Ариун Сүнсийг болон бидний Аврагч, Есүс Христийн хайрыг гүн гүнзгий мэдэрсэн.

Өөр хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэнтэй хамт байх нь түүний өөртөө итгэх итгэлийг хүчирхэгжүүлсэн хэмээн тэр хэлсэн. “ЗБББТ чуулган болохоос өмнө би Бурханы бидэнд зориулан хийсэн үзэсгэлэнтэй сайхан зүйлс болон Түүний бидэнд зориулан боловсруулсаар байгаа төлөвлөгөөг олж хардаггүй байсан.

Бид сайн мэдээний дагуу амьдрахыг болиулах гэж оролдож буй эргэн тойрныхоо ямар ч хүний эсвэл өөр бусад зүйлийн нөлөөнд автаж болохгүй” хэмээн 17 настай Манесса А. хэлэв. “Хаана ч сайн мэдээ адилхан бөгөөд бид үргэлж зөв зам дээр үлдэх ёстой.

Грект үү эсвэл дэлхийн өөр улс оронд байна уу гэдгээс үл хамааран тэр замаар хамтдаа явах нь бидэнд сүнсээрээ нэгдмэл байх боломжийг олгодог.