2019
Бурханы агуу бэлэг
2019 оны 4-р сар


Тэргүүн Зөвлөлөөс

Бурханы агуу бэлэг

“Бурхандаа талархъя” үгээс авав, 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 82–85.

Зураг
Gods Great Gift
Зураг
Jesus Is My Savior

Нэг өдөр Нэлсон эгч бид хоёр аквариумд байсан халуун орны загаснуудыг харсан юм. Олон өнгийн, янз бүрийн хэлбэр дүрс, хэмжээтэй загаснууд урагш хойш сум мэт хурдан сэлцгээнэ. Би хажууд байсан ажилчнаас “Эдгээр үзэсгэлэнтэй загасыг хэн хооллодог юм бэ?” гэж асуув.

Тэр эмэгтэй “Би” гэж хариуллаа.

Тэгэхэд нь би “Тэд ер нь танд талархлаа илэрхийлж байсан уу?” гэж асуулаа.

Эмэгтэй “хараахан үгүй дээ!” гэж хариулав.

Зарим хүн яг эдгээр загастай адил байдаг. Тэд Бурханаа мөн Түүний сайн сайхан бүхнийг мэдэлгүй өнгөрдөг. Хэрэв бид Бурханы хайрыг ойлгон мэдэрч, Түүнд талархлаа илэрхийлдэг байсан бол хэчнээн сайхан байх вэ.

Есүс Христэд талархах

Бурхан Өөрийн Хүү, Есүс Христийг бидэнд туслуулахаар илгээсэн. Тэр бидэнд маш их хайртай учраас үүнийг хийсэн.

Есүс биднийг гэтэлгэхээр ирсэн.

Тэр Цагаатгал хийсэн болохоор бид нас барсныхаа дараа амилуулагдах болно.

Түүний Цагаатгалын улмаас бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ мөнхөд хамт амьдрах боломжтой болсон.

Есүс ингэж тайлбарлажээ.

“Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна” (Иoхан 11:25–26).

Энэ бол Христийн амилсны баярын гайхамшигт захиас билээ! ●

Есүс бол миний Аврагч

Христийн амилсны баярын өглөө Есүс амилсан. Өгүүлбэрүүдийг уншаад, Тэр бидний төлөө юу хийснийг олж мэд. Өгүүлбэр бүрийг уншсаныхаа дараа нарны туяаг буд. Дараа нь зургаа бүхэлд нь будаарай.

  • Есүс Гетсеманид болон загалмай дээр бидний бүх нүглийн төлөө зовж шаналсан.

  • Есүс биднийг үхлээс аврахын тулд нас барж, амилсан.

  • Есүс бидэнд Өөрийг нь дурсан санахад туслахын тулд ариун ёслолыг өгсөн.

  • Есүс бидэнд бусдыг уучилж өршөөхийг зааж.

  • хэрхэн эелдэг зөөлөн байхыг харуулсан.

  • Есүсийн ачаар бид бүгдээрээ нас барсныхаа дараа амилуулагдах болно.

Хэвлэх