Ариун тэр цэцэрлэгт
Бодлогошронгуй = 60–68
1. Ариун тэр цэцэрлэгт би
Ач ивээлээр аврагдсан.
Гетсеманид сөгдөн Та
Миний төлөө залбирсан.
Миний төлөө залбирсан.
Гэмшсэн зүрхээ би өргөе,
Хүслийг Тань өөрийн болгоё.
Гетсеманид сөгдөн Та
Миний төлөө залбирсан.
Миний төлөө залбирсан.
2. Таны хүслээрээ өргөсөн
Тарчилсан биеийг харсан
Бүгдийн төлөө зовсон Та
Миний төлөө нас барсан.
Миний төлөө нас барсан.
Гэмшсэн зүрхээ би өргөе,
Хүслийг Тань өөрийн болгоё.
Бүгдийн төлөө зовсон Та
Миний төлөө нас барсан.
Миний төлөө нас барсан.
Аягыг би уруулдаа барьж
Амиа өгснийг Тань дурсаж,
Аврагч Таныг хүндэтгэе.
Таныг одоо гэрчилье би.
Таныг одоо гэрчилье би.
Гэмшсэн зүрхээ би өргөе,
Хүслийг Тань өөрийн болгоё.
Таны зовлон ийн төгсөг.
Таны төлөө амьдарна би.
Таны төлөө амьдарна би.
© 2003 Tammy Simister Robinson. Бүх эрх хамгаалагдсан.
Энэхүү дууг арилжааны бус зорилгоор сүмд болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан олшруулж болно.
Олшруулсан хуудас бүрд энэ мэдэгдлийг оруулна уу.