Сүүлчийн үг
Бурханы хайрын хамгийн агуу илрэл
1988 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс авав.
Бурхан бидэнд өсөж хөгжиж, өөрсдийн чадавхад хүрэхэд туслах удирдамжийг өгөх замаар биднийг гэх Өөрийн хайрыг илэрхийлдэг. Бидний хэн болох талаар мөн чадавх, мөнхийн боломж бололцооны тухай хамгийн их мэдэх Тэрээр бидэнд тэнгэрлэг зөвлөгөө, зарлигуудыг гарын авлагадаа буюу ариун судруудад өгсөн. Бид тэдгээр зааврыг нь ойлгож, дуулгавартай дагах юм бол амьдрал маань зорилготой, утга учиртай болдог. Бүтээгч маань бидэнд хайртай бөгөөд биднийг аз жаргалтай байгаасай хэмээн хүсдэг. Биднийг гэх юутай ч зүйрлэшгүй бурханлаг хайрынхаа илрэл болгон Тэрээр Өөрийн Төрсөн Ганц Хүү Есүс Христийг илгээсэн.
“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэдэг хэн ч мөхөхгүй харин мөнх амьтай болох юм.
Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ” (Иохан 3:16–17).
Есүс мөнх бус амьдралд төрсөн. Тэрээр төгс амьдралаар амьдарч байсан бөгөөд ийн бидний дагах замыг зааж өгсөн юм. Тэр шавь нартаа “Би бол Ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно” (Иохан 8:12) хэмээн заасан.
Христ бидний нүглийг цагаатгаж, “Бүр бүхнээс хамгийн агуу Бурхан намайг өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход хүргэсэн” (Сургаал ба Гэрээ 19:18) зовлон шаналлыг үүрэхэд бэлэн байсан талаар бодож үзэх юм бол Түүний биднийг гэх хайр ямар гүн гүнзгий болохыг ойлгож эхэлж болох юм.
Христийн амилсны баярын энэ үеэр бүгдээрээ Түүний Хайрт Хүү Есүс Христийн Цагаатгал, Амилалтын төлөө Бурханд онцгойлон талархлаа илэрхийлцгээе. Энэхүү мөнх бус байдал зөвхөн Түүнд, Түүгээр мөн Түүгээр дамжин өөрчлөгдөшгүй, төгс оршихуйд болох боломжтой. Учир нь ямар ч үг бидний баяр баясгаланг илэрхийлж чадахгүй.
Байгалийн бүхий л гайхамшгаас Түүний бурханлаг хүч, хайрын илрэлийг цухасхан харах боломжтой. Гэсэн хэдий ч хамгийн агуу гайхамшиг биднийг хүлээж байгаа. Энэ нь үхэл болон булшнаас устаж алга болохгүй шинэ ертөнцөд Түүний хүчээр урагш гарч ирэн, хэрэв зохистой байвал Түүнтэй мөн Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт үүрд мөнхөд байх тэр цаг мөчид тохионо.