2019
Ахлагч Бэднар Энэтхэгт айлчлав
2019 оны 4-р сар


Төлөөлөгчид дэлхий даяар

Ахлагч Бэднар Энэтхэгт айлчлав

Зураг
Elder Bednar Visits India

Ахлагч Бэднар өөрийн эхнэр Сюзан Бэднартай хамт Энэтхэг дэх Сүмийн гишүүдэд Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцахаар айлчлав. Энэтхэг бол дэлхийн хамгийн том орнуудын нэг юм. Удахгүй тэнд анхны ариун сүм баригдах болно.

Ахлагч Бэднар, Бэднар эгч хоёр Ражамундри хотод очсон юм. Төлөөлөгч тэр газарт өмнө нь огт очиж байгаагүй.

Хүүхдүүдэд ахлагч Бэднартай гар барих боломж тохиов.

Хидерабад хотод болсон уулзалт дээр энэ охинд ахлагч Бэднарт асуулт тавих боломж олдсон.

Бүгд Бурханы төлөөлөгчийн гэрчлэлийг сонсож байгаадаа баяртай байв.

“Би дэлхийгээр хэдий чинээ их аялж, олон улс орноор айлчилна, төдий чинээ олон зүйлийг сурч мэдэн адислагдаж, дэлхийн бүх хүн ерөнхийдөө адилхан юм байна гэдгийг олж мэддэг.”

—Ахлагч Дэвид А.Бэднар

Хэвлэх