Түүн рүү эргэн очиход минь
Хайрлангуй = 90
1. Хоньчин хурга бүрээ хайрлана.
Хол төөрөн одоход нь
Нэрээр нь бүгдийг дуудаад,
Хойноос нь Тэр хайдаг.
Хоньчныхоо дууг тэд танимагцаа
Хурдхан гүйн очиход нь
Хайрт Хоньчин маань гараа алдлаад,
Хурга бүрээ тэвэрнэ.
2. Аврагч хүүхэд бүрээ хайрлана.
Алс төөрөн одоход минь
Өдөр шөнийн аль ч үед Тэр
Үргэлж хайсаар байдаг.
Намайг гэх Түүнийг би сонсоод,
Найдвар тээн, Түүнд очно.
Түүн рүү эргэн очиход минь Тэр
Тэврэн хайрлаж угтана.
3. Аврагч замыг минь харуулдаг.
Амьдрах аргыг заадаг.
Буруу замаар орж холдоод,
Буцаад ирэхэд өршөөнө.
Тиймээс би Аврагчийг сонсоно.
Тэгээд нүглээс хол байна.
Түүн рүү эргэн очиход минь Тэр
Тэврэн хайрлаж угтана.