Сайн байна уу? Францаас мэндчилж байна!
Салут! Биднийг Марго, Паоло гэдэг.
Бид Бурханы хүүхдүүдийн талаар суралцахаар дэлхийгээр аялж байгаа юм. Бидэнтэй хамт Францаар аялна уу!
Францад Сүмийн 40 000 орчим гишүүн бий. Францын Парис ариун сүмийг 2017 оны 5-р сард барьж дууссан.
Энэ бол франц хэл дээрх Мормоны Ном.
Парисын Лувр бол дэлхий дээрх хамгийн том урлагийн музей юм. Тэнд 380 000 гаруй урлагийн бүтээл бий.
Францын өмнөд хэсэгт амьдардаг хүмүүс “crèche” буюу Христийн төрөлтийн үйл явдлыг харуулсан үзүүлэн хийж, Христийн мэндэлсний баярт бэлтгэдэг. Энэ үзүүлэн Есүс Христийн төрөлтийг хүлээж буй хүмүүсээр дүүрэн байдаг. Тэд Христийн мэндэлсний баярын өмнөх орой crèche-д нялх Есүсийн баримлыг тавьдаг.
Франц хүүхдүүд “escargot” гэдэг тоглоом тоглох дуртай ба үүнийг тоглохдоо тэд пүрштэй мэт үсэрч, нөгөө талд нь хүрдэг.
Франц улс талх, бяслагаараа алдартай. Олон хүн boulangeries (талх нарийн боовны газраас) шинэхэн багет худалдаж авдаг.
Франц дахь бидний зарим найзтай танилцана уу!
Би дуунууд, багш нар, үйл ажиллагаа болон Есүс Христийн талаар сурч мэдсэн зүйлс гээд Хүүхдийн хэсгийн ангийн бүхий л зүйлд дуртай. Ялангуяа хүүхдүүд бусдадаа төрсөн өдрийн мэнд хүргэхэд би дуртай. Би Хүүхдийн хэсгээ долоо хоног бүр тэсэн ядан хүлээдэг.
Жулиэн Б. 10 настай, Франц, Хауте-Гаронне
Миний Мормоны Номын хамгийн дуртай түүх бол Нифай ах нараа уучилж, хайрладаг хэсэг юм. Нифайн үлгэр жишээний ачаар судрын энэ хэсэг намайг ах нартайгаа маргалдах үед тэднээс амархан уучлал гуйж бас уучлахад үнэхээр тус болдог.
Эвэлин Н., 6 настай, Франц, Иль-де-Франс
Та Францаас ирсэн үү? Бидэнд захидал бичээрэй! Бид таны хариуг хүлээж байна.
Францаар бидэнтэй хамт аялсанд баярлалаа.