2020
Зарим найз маань сайн нөлөө үзүүлдэггүй Бид найз хэвээр үлдэж болох уу?
2020 оны 12-р сар


Асуулт, хариулт

Зарим найз маань сайн нөлөө үзүүлдэггүй. Бид найз хэвээр үлдэж болох уу?

girl with friends in background

Загвар өмсөгчдийн оролцоотой авсан гэрэл зургийг Getty Images-ээс авав

Сайн сайхан зүйлсийг хуваалцах

Хэрэв тэд миний найзууд юм бол тэдэнд илүү сайн болж, сайн мэдээг болон үүний дагуу амьдарснаар хүлээн авсан бүх адислалынхаа талаар тэдэнтэй хуваалцах нь миний үүрэг юм. Хэрэв тэд энэ бүх сайн сайхан зүйлийг сонирхохгүй бол би найзуудаасаа бага багаар холдож эхлэх байх. Хэцүү ч гэлээ, заримдаа энэ нь хийж болох хамгийн сайн зүйл байж болох юм.

Матиус Т., 16 настай, Бразил, Минас Жерайс

Matheus

Юунаас ч айлгүй ярь

Найзууд маань намайг Сүмд явдгийг мэднэ. Бид юуг хийх нь зөв, юуг хийх нь буруу болох талаар ярилцаж байсан. Одоо найз маань надтай хамт байхдаа үлгэр жишээч байдаг бөгөөд энэ нь намайг баярлуулдаг. Энэ явдал надад айж эмээлгүй ярих хэрэгтэй гэдгийг заасан.

Диего Р., 16 настай, Мексик, Мехико

Илүү сайн нөлөөлөгч бай

Сайн нөлөө үзүүлдэггүй найзууд надад байдаг ч энэ нь би тэдэнтэй ярьдаггүй гэсэн үг биш юм. Би тэднийг хүндэлж, тэдэнтэй эелдэг харьцдаг. Би тэднийг шүүж, шүүмжилдэггүй. Найзууд маань бидний бодох, үйлдэх байдалд нөлөөлөхийн зэрэгцээ бидний хэн болохыг хүртэл шийддэг гэдгийг би мэднэ. Би боломж гарах болгонд тэдэнтэй сайн мэдээг хуваалцаж, Сүмийн үйл ажиллагаанд урьдаг.

Сайрэт В., 18 настай, Мексик, Морелос

Saireth

Бурханыг бүхний түрүүнд тавь

Найзууд тань сайн үлгэр жишээг тань хүлээж авахгүй бол сэтгэлээр бүү унаарай. Амин хувиа хичээх, өөрийгөө бодох хоёрын хооронд нарийн зааг бий. Та хэн нэгний төлөө өөрийн жишгийг доошлуулж эсвэл итгэл үнэмшлээ орхиж болохгүй. Бид хэн нэгний тааллыг бус, зөвхөн Тэнгэрлэг Эцэгийн тааллыг олохын төлөө амьдардаг. Удирдамж заавар авахын төлөө залбирч мөн судруудыг судалж, Ариун Сүнсний өдөөлтийг сонсохын зэрэгцээ дэлхийн зүйлсээс болж өөрсдийн нарийн бөгөөд шулуун замаас гарахгүй байх нь юу юунаас илүү чухал.

Райли И., 15 настай, Филиппин, Манила

Riley

Ариун газруудад зогс

Хэдий зөвхөн бид байсан ч гэсэн ариун газруудад зогсох хэрэгтэй гэдгийг би Сүмийн удирдагчдаасаа сурч авсан. Жишгүүдийн дагуу үргэлжлүүлэн амьдрах хэвшлийг амьдралдаа болоод зүрх сэтгэлдээ суулгаж өг. Тэднийг хичээлд юм уу ариун ёслолын цуглаанд урихыг хичээгээрэй. Та нар явж буй газрууддаа сайн мэдээний гэрлийг хаа сайгүй хүргэж чадна! Юуны өмнө, тэдний хүн нэг бүрд Аврагчийн хайрыг харуулаарай.

Алланис О., 18 настай, Португал, Сэтүбо