Ирээд, Намайг дага: Мормоны Ном
Мормоны Номын бошиглогчид Христийн мэндэлсний баярын талаар бидэнд юу заадаг вэ?
Христийн мэндэлсний баяр
(12-р сарын 21–27)
Дараах судруудыг унших үед бошиглогч бүр Аврагчийн мэндэлсэн талаар бидэнд юу заасан байна вэ? Бодол санаагаа бичиж тэмдэглэхийг эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахыг бодоорой.
Нифай (ойролцоогоор МЭӨ 600 он)
“Би хүүхэд тэвэрсэн онгон бүсгүйг болгоов. Мөн тэнгэр элч надад хандан: Бурханы Хургыг, тийм ээ, бүр Мөнхийн Эцэгийн Хүүг болгоогтун!” (1 Нифай 11:13–33-ыг үзнэ үү) хэмээн хэлсэн.
Абинадай (ойролцоогоор МЭӨ 148 он)
“Тийм ээ, мөн дэлхий эхэлснээс хойш бошиглож асан бүр бүх бошиглогчид—… Бурхан өөрөө хүмүүний үрсийн дунд доош ирэхийг … тэд хэлсэн бус уу?” (Мозая 13:33–35-ыг үзнэ үү).
Хаан Бенжамин (ойролцоогоор МЭӨ 124 он)
“Их Эзэн хүмүүний үрсийн дунд … бууж ирэх болно, … тэрээр Есүс Христ, Бурханы Хүү хэмээн нэрлэгдэх болно, … мөн түүний эх Мариа гэгдэх болно” (Мозая 3:5–11-ийг үзнэ үү).
Залуу Алма (ойролцоогоор МЭӨ 83 он)
“Тэр Мариагаас төрөх болно, … бүр Бурханы Хүү” (Алма 7:7–13-ыг үзнэ үү).
Лемен үндэстэн Самуел (ойролцоогоор МЭӨ 6 он)
“Дахин таван жил өнгөрөхөд, мөн болгоогтун, тэгэхэд Бурханы Хүү ирэх болно” (Хиламан 14:1–13-ыг үзнэ үү).
Хиламаны хүү Нифай (ойролцоогоор МЭ 1 он)
“Их Эзэний дуу хоолой түүнд ирж, хэлсэн нь: … маргааш бибээр дэлхийд ирэх болно” (3 Нифай 1:4–22-ыг үзнэ үү).