Хэн нэг нь дараа жил байхгүй
Христийн мэндэлсний баярын өмнөх орой би гэрийнхэндээ хэчнээн их хайртайгаа бодов. Ийн бодож суутал нэгэн онцгой мэдрэмж төрөв.
Христийн мэндэлсний баярын өмнөх орой байлаа. Гэр бүлийнхээ уламжлалын дагуу бид шинэ унтлагын хувцсаа өмссөн байв. Хүүхдүүд Христийн мэндэлсний баярын хөгжим тавьж, эргэн тойронд хүн бүр бүжиглэж байлаа. Уурлаж уцаарласан хүнгүй, бүгд баяр хөөртэй, инээмсэглэж, хөгжилдөж байв. Би давхар биетэй болсноо мэдэж байсан тул гэр бүлийнхэндээ хэчнээн их хайртайгаа, бас ахиад нэг хүүхэдтэй болж байгаадаа хэчнээн их баярлаж байгаагаа бодон суусан юм.
Ийн бодож суутал нэгэн онцгой мэдрэмж төрөв. Гэр бүлийн маань нэгэн гишүүн дараа жил бидэнтэй хамт байхгүй хэмээн Сүнс надад шивнэлээ.
Орой нь нөхөр Тимтэйгээ хамт модны доор бэлгүүдээ тавьж байх зуур гэр бүлийн маань нэг гишүүн дараагийн Христийн мэндэлсний баярын өмнөх орой бидэнтэй хамт байхгүй хэмээн тэр уг орой төрсөн мэдрэмжээ надад хэлж билээ. Надад ч гэсэн мөн адил мэдрэмж төрснийг би Тимд хэлэв.
Христийн мэндэлсний баярын дараа өөр мужид байдаг гэрийнхэн дээрээ айлчилж очихоор явахынхаа өмнө Тим аялж байх замдаа аюулгүй байх талаар хүүхдүүддээ заасан юм. Аян замдаа гэр бүлийн гишүүнээ алдах вий гэхээс айж байсан ч бүх зүйл сайхан болохыг баталсан мэдрэмж бидэнд төрөв. Бид аялж, гэрийнхэн дээрээ маш сайхан зочилж, гэртээ аюулгүй буцаж ирлээ.
Удалгүй жирэмсний хуваарьт үзлэгийн цаг маань боллоо. Эмч гунигтай мэдээ хэлэв. Хэт авиан шинжилгээгээр хүүхэд үзлэг болохоос хоёр долоо хоногийн өмнө эндсэн байсныг тогтоосон юм.
Тим бид хоёр машинаараа гэр рүүгээ явж байхдаа сэтгэлээр унасан байсан ба хоёр долоо хоногийн өмнө Христийн мэндэлсний баярын өмнөх орой байсныг ойлгосон. Сүнс яг хэзээ биед ордгийг мэдэхгүй ч хүүхэд маань хэсэгхэн хугацаанд боловч Христийн мэндэлсний баярын өмнөх орой гэр бүлтэйгээ хамт байж, тойрон бүжиглэж, аз жаргалтай байсныг Тим бид хоёр мэдэрч билээ. Бид маш их баяр баясгаланг мэдэрсэн ба хүүхэд маань үүний нэгэн хэсэг байсныг мэдсэн. Тэр биднийг орхин одохдоо, дараагийн Христийн мэндэлсний баярын өмнөх орой бидэнтэй хамт байхгүй байх, гэр бүлийн маань тэрхүү гишүүн болсон гэдэгт итгэдэг. Хэзээ нэгэн өдөр бид хүүхдээ дахин харна гэдэгт би итгэдэг. Энэ итгэлийг надад өгдөг амар амгаландби талархдаг.