2020
Самуел, од хоёр
2020 оны 12-р сар


Самуел, од хоёр

Samuel and the Star

Эрт урьдын цагт тэнгис далайн цаана Самуел гэгч Бурханы нэгэн эр бошигложээ.

Тэрээр Аврагчийн маань төрөлтийн талаар олон зүйлийг хүмүүст хэлэв. Тэрээр тэдэнд Есүс Христийн талаар мөн Тэр хэрхэн дэлхийд ирэх тухай ярьсан байв.

Хүмүүс түүнийг сонсоогүй. Тэдний зүрх сэтгэл эргэлзээгээр дүүрэн байв. Тиймээс тэд Самуелыг хотын хаалган дээр аваачин, хотоос хөөн гаргав.

Харин Самуел бууж өгсөнгүй. Түүнд тэдэнд хэлэх зүйл байлаа. Тэрээр хотын ханан дээр авиран гарч, тэднийг дээрээс дуудан.

“Ердөө таван жилийн дараа Их Эзэн од түгсэн шөнөөр хүн төрөлхтнийг бүх гэм нүглээс нь аварч, Өөрийн гэрлийг дэлхийд түгээхээр залран ирнэ.

Хэдийгээр энэ нь таван жилийн дараа, цаг нь болох болоогүй мэт санагдавч нар жаргаж, шөнө болсон ч өдөр мэт гэрэлтэнэ” хэмээв.

Хүмүүс ихэд уурлаж, хөлөө дэвсэлж байлаа. Тэд ямар ч Христ ирэхгүй гэцгээв.

Мөн чулуу шидэцгээж байв. Тэд сумаар түүнийг харважээ. Гэвч нэг нь ч түүнийг оносонгүй.

Итгэгчид алтнаас илүү үнэт зүйлсийг буюу од, гэрэл зэргийг мөн амлалтууд биелэхийг харна гэсэн найдвар тээн, амьсгаа даран хүлээж байв.

Таван жилийн дараа Христ Бетлехемд, малын тэвшин дотор хэвтэж байлаа. Тэд гэрлийг харж, Аврагчийг, бүхний Эзэн Түүний ирснийг мэдсэн.

Үргэлж улиран тохиодогчлон, бошиглогчдыг ийн зоригтой байх үед Их Эзэн эрт дээр үед Самуелын өгсөн амлалтыг биелүүлсэн шиг Өөрийн амлалтуудыг бас биелүүлдэг.