2020
Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг эерэг орон зай болгох нь
2020 оны 12-р сар


Залуучуудад зориулав

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг эерэг орон зай болгох нь

person holding a smartphone sending text messages

Таван жилийн өмнө нөхөр бид хоёр Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд хэрхэн амьдардгаа үнэн зөв хуваалцаж эхлэхээр YouTube суваг ашиглан ажиллахаар шийдсэн юм. Бид амьдралын хэв маягаараа дамжуулан итгэл үнэмшлийнхээ талаар ярих санаатай байсан.

Дагагчдын маань дундаас хэд хэдэн хүн анх удаа сүмд очиж, бүр баптисм хүртсэн тухай бидэнд дуулгасан ба энэ урамтай мэдээ биднийг асар ихээр адисалсан юм! Эдгээр мэдээ биднийг баяр баяслаар дүүргэж байлаа.

Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр дамжуулан амьдралаа бусдад харуулах замаар сэргээгдсэн сайн мэдээний захиасыг бусдад түгээх боломжтой байснаар баялаг туршлага хуримтлуулахад тусалсанд бид талархдаг. Хэдийгээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь гайхалтай туршлага хуримтлуулан, утга учиртай харилцаа үүсгэхэд тусалж, сайн мэдээний гэрчлэлээ хуваалцах боломжийг бидэнд олгодог ч нөгөө талаар энэ нь сүнслэг байдлын хувьд биднийг сулруулж, бусдыг шударга бус байдлаар шүүж, өөрсдийгөө үнэхээр хэн болохыг мартахад бас хүргэдэг.

Энэ сарын залуучуудад зориулсан хэсэгт энэ болон бусад сэдвийг хөндөх болно. Өөрсдийгөө эсвэл амьдралаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр харж буй зүйлтэйгээ харьцуулахад амархан ч бид олон нийтийн мэдээллийн хэрэгслийг өөрсдийгөө болон бусдыг шүүмжлэхээс татгалзах, бурханлаг мөн чанартаа итгэлтэй болох, хамгийн чухал нь Есүс Христийн сайн мэдээний бидний амьдралд авчирдаг аз жаргалыг өөрсдийн үлгэр жишээгээр дамжуулан хүмүүст хүргэх зэрэг эерэг орчин болгон ашиглаж сурч чадна.

Барбара Родригэз