Нүдээ олсон хариулт
Жаредын ах Их Эзэнээс чулууг гэрэлтүүлэхийг хүссэн нь сонин байсан бус уу?
Юуны түрүүнд Жаредын ах “хүслийнхээ дагуу хүлээн авч болохын тулд” (Ифер 3:2) итгэлтэй залбирсан. Энэ нь тэрээр “Бурханы хувьд бүх зүйл боломжтой” (Лук 1:37) гэдэгт итгэж байсныг харуулдаг. Их Эзэн түүний итгэлтэй хүсэлтийг биелүүлсэн.
Хоёрдугаарт, Жаредын ах Ноагийн хөвөгч авдрын өмнөх жишээг дагасан байж болох юм. Их Эзэн Жаредын ахад хөлөгтөө гал, цонхны алиныг ч байлгаж болохгүй хэмээн хэлсэн ч (Ифер 2:23–24-ийг үзнэ үү) Библи дээр Ноагийн хөвөгч авдар “гэгээвчтэй” (Эхлэл 6:16) байсан тухай өгүүлсэн байдаг. Гэхдээ “гэгээвч” гэж орчуулагдаж буй үг нь үнэндээ цонх биш ч байж болох юм. Еврейн шашны зарим багш болон бусад эрдэмтэн хөлгийн “гэгээвч” нь үнэндээ гэгээвчийг гэрэлтүүлсэн үнэт чулуу байсан байж болох юм хэмээн хэлсэн байдаг (Эхлэл 6:16, зүүлт тайлбар a). Ноагийн хөвөгч авдрын тухай түүхийг Жаредын ах мэддэг байсан байх. (Жаредчуудын цэдэгт Бүтээлтээс эхлэн Бабелын цамхаг хүртэлх түүх багтсан байдаг [Ифер 1:3–4-ийг үзнэ үү].) Тиймээс Жаредын ахын хүсэлт тийм ч ер бусын хүсэлт байгаагүй байж болох юм.