Судрын түүх
Моронай бидэнд зориулан судруудыг хадгалсан
Энэ тухай Мормон 8-аас болон Мормоны Номын оршил хэсгээс олж уншаарай.
Бошиглогч Мормон Есүсийн тухай нэгэн номыг эмхэтгэсэн юм. Тэр үүнийг алтан ялтаснууд дээр бичжээ. Мормон нас барахынхаа өмнө өөрийн хүү Моронайгаас уг номыг харж хамгаалахыг хүсэв.
Моронай аавынхаа хүссэнээр үйлдэж, ялтаснуудыг аюулгүй газарт хадгалав. Заримдаа тэр ёс бус хүмүүсээс нуугдах шаардлага гарч байлаа. Тэр заримдаа ганцаарддаг байсан. Гэвч уг ном маш чухал гэдгийг мэдэж байв.
Есүс Моронай дээр айлчлан иржээ! Тэрээр уг ном та бидэн шиг олон хүнд хэрхэн туслахыг Моронайд харуулав. Моронай ялтаснууд дээр өөрийн гэрчлэлийг нэмсэн юм. Тэр бидэнтэй хамт байгаа мэт бидэнд хандан бичсэн.
Бурхан Моронайд ялтаснуудыг аюулаас хол хадгалахын тулд газарт бул хэмээн хэлжээ. Олон жилийн дараа Иосеф Смит ялтаснуудыг орчуулав. Одоо эдгээр нь Мормоны Ном болон хэвлэгдсэн.
Мормоны Номыг надад зориулан бичсэн юм! Энэ ном миний ямар ч асуудалд тусалж чадна. Энэ бол Бурханаас өгсөн бэлэг билээ.