2020
Христийн мэндэлсний баяраар Аврагчийн гэрлийг хуваалцах нь
2020 оны 12-р сар


Тохинууллын зарчмууд

Христийн мэндэлсний баяраар Аврагчийн гэрлийг хуваалцах нь

Тохинуулдаг хүмүүсийнхээ талаар бодож үз. Та Христийн мэндэлсний энэхүү баяраар Христэд ойртоход нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

porcelain Nativity set

Христийн төрөлтийг харуулсан зургийг Нилца Бийтриз Сантиллан Кастило

Бид Аврагч Есүс Христийг жилийн туршид санахын зэрэгцээ Христийн мэндэлсний баярын өдрүүдээр, бидэнд “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн” (Иохан 3:16) хамгийн том бэлэгт баярлан, тэмдэглэн өнгөрүүлдэг. Бид Христийн мэндэлсний баярын өдрүүдэд тохинуулахдаа Аврагчид ойртоход нь туслах бэлгийг хүмүүст өгч чадна. Тэнгэрлэг Эцэгийн өгсөн тэр бэлгийг бусдад өгөх гайхалтай сайхан.

Би авсан бэлэгтээ одоо ч гэсэн талархдаг

Сьюзан Харди, АНУ, Калифорни

Намайг 11-тэй байхад манай Ням гаргийн ангийн багш Дийтс ах хэрэв манай ангийнхан Итгэлийн тунхгийг цээжлэн, утгыг нь өөрт нь ярьж өгөх юм бол бидэнд өөрийн гэсэн судрын багц авч өгнө гэсэн юм.

Дийтс ах, эгч хоёр дөнгөж гэр бүл болсон залуу хос байв. Дийтс ахыг хүн бүрд бэлэг авч өгч чадна гэж би бодохгүй байсан ч Итгэлийн тунхгийг цээжлэхийг үнэхээр чухал гэж бодож байгаа тул би урилгыг нь хүлээн авахаар шийдлээ.

13 хэсгийг бүгдийг цээжилсний дараа цаг хугацаа ч өнгөрч, би ч түүний амлалтыг мартсан байв.

Тэгтэл Христийн мэндэлсний баярын өдөр би нэрийг минь дээр нь бичсэн илгээмж хүлээн авсан юм. Нээнгүүт би зөвхөн надад зориулсан судрын багц байхыг олж харсан ба дотор нь байнга уншиж байхад урамшуулсан ил захидал байв. Энэ явдал 1972 онд болсон бөгөөд тэр судар өнөөдрийг хүртэл надад байсаар байгаа. Энэ судар надад үнэ цэнтэй.

Энэ бэлгийн үнэ нь биш, харин түүний намайг гэсэн сайхан сэтгэл, миний төлөө гаргахад бэлэн байсан золиос нь Бурханы үгийг судлах гүн хүсэлтэй болгосон юм. Би Дийтс ахын үлгэр жишээг даган, эргэн тойрныхоо хүмүүст утга учиртай бэлэг өгч, тэр миний амьдралыг адисалсны адил тэдний амьдралыг ч гэсэн адисална байх хэмээн найдан түүний тохинууллын жишээг дагахыг хичээдэг.

Өөрийн үүргийг биелүүлэх урилга

Ричард М.Ромни, АНУ, Юта

Тойргийн Христийн мэндэлсний баярын үйл ажиллагааг төлөвлөж байгаа хүмүүс идэвх султай нэгэн гишүүнийд очиж, хөтөлбөрт оролцоход урихыг надаас хүсэв. Би сандарч байснаа хэлэх нь зүйтэй болов уу. Би тойргийн өмнөх үйл ажиллагаанд оролцож байхдаа Даррэнтай ганцхан удаа таарч байсан байлаа. Тэр мотоцикл унахдаа өмсдөг боолтыг толгойдоо зүүсэн байв. Тэр урт цагаан үсээ ардаа боосон, цав цагаан том сахалтай, гараараа дүүрэн шивээстэй байлаа.

Харин одоо би хорооныхоо гишүүнтэй хамт Даррэнг юу гэж хэлэх бол гэж бодон үүдэнд нь зогсож байв. Тэр биднийг дотогшоо орохыг урихад бид түүнд ирсэн учраа тайлбарлав. “Тэгэлгүй яах вэ, би ийм үйл ажиллагаанд дуртай” гэж тэр хэллээ.

Тэр үйл ажиллагааг олон хүнд утга учиртай болгоход туслан, гайхалтай зүйл хийсэн юм. Үүний дараахнаас тохинууллын хамтрагч бид хоёрыг Даррэнийд байнга очихыг хүсэж билээ. Тэр үргэлж бидэнтэй баяртай уулздаг байсан бөгөөд бид сайхан яриа өрнүүлдэг байв. Тойргийн үйл ажиллагааны хөтөлбөрт оролцоход түүнийг урих сүнслэг өдөөлт сайхан нөхөрлөл үүсгэхэд намайг хөтөлсөнд би талархдаг.

Христийн мэндэлсний баяраар бусдад тохинуулах

Тохинуулдаг хүмүүстээ, ялангуяа жилийн энэ цаг үед тэдний тухай бодож явдгаа харуулахын тул таны хийж болох зарим зүйлийг энд оруулав. Үүнд:

  1. Заримдаа утсаар ярих эсвэл мессеж бичих нь гайхалтай үр дүнг авчирдаг. “Сайн байна уу, ямархуу байна даа?” гэх зэрэг энгийн асуултаар яриа өрнүүлэх нь өөрчлөлтийг тавих эхлэл болж болно.

  2. Тохиромжтой бол тэдний баярт нэгдээрэй. Христийн мэндэлсний баяр нь нийтлэг итгэл үнэмшлийн талаар суралцах сайхан цаг юм. Та итгэл үнэмшлээ хуваалцаж, бусдыг сонссоноор илүү сайн ойлголцох үүд хаалгыг нээдэг.

  3. Нэрийг нь дуудан, тэдний төлөө залбир. Тэнгэрлэг Эцэгт хандан тэднийг Хүүд нь ойртуулах арга замыг бодож олоход туслахыг хүс.

  4. Энгийн бэлэг хамгийн дурсамжтай бэлэг байдаг. Бэлэг заавал сүртэй байх албагүй. Цаг хугацааны бэлэг, сонсох бэлэг мөн гэрэл зураг болон дурсамжаа хуваалцах гээд энэ бүхэн сэтгэлийн бэлэг болж чадна.

  5. Гэрчлэлийн бэлэг өг. Аврагчийг хайрлах хайраа хуваалцахыг тэднээс хүсэж, өөрөө ч бас хуваалц.

young adult woman helping older woman in a motorized chair reach some apples at grocery store

Дэлхийг гэрэлтүүл аяныг ашиглан тохинуулах

Та тохинуулахдаа Дэлхийг гэрэлтүүл аяныг ашиглаж болно. Эхлэхэд тань туслах хэд хэдэн санааг харуулав. Үүнд: (Илүү дэлгэрэнгүйг ComeuntoChrist.org хаягаас аваарай.)

  1. The Christ Child видео бичлэгийг хуваалц. Та уг видео бичлэгийг постолж, холбоосыг нь хуваалцахад эсвэл хамт үзэхэд бусдыг урьж болно.

  2. Христийн мэндэлсний баярын үйлчлэлд оролцоход хүмүүсийг урь. Зарим хүн шүтэн бишрэхийг хүсдэг ч хаашаа очихоо мэддэггүй. Тэднийг өөртэйгөө хамт шүтэн бишрэхэд уриарай.

  3. Тэднийг байгаа зүйлээ бусадтай хуваалцахад урамшуул. Тэд Сүмийн хүмүүнлэгийн үйлчлэлд юм уу орон нутгийн энэрлийн байгууллагуудад хандив өгч болно. Хэрэв та Сүмийн өглөгийн машин бүхий хотод байдаг бол хандив өгөхөөр явахдаа тэднийг дагуулж явж болно. Уг машин нь дэлхий даяарх хүмүүсийг адислах бэлэг илгээх хамгийн энгийн арга зам юм.

  4. Өдөр бүр үйлчлэх төсөлд бүртгүүл. Та бас бусдад бүртгүүлэхэд нь тусалж болно. Эдгээр төсөл та нарт хамтдаа үйлчлэх боломжийг гаргаж өгч болох юм.

  5. Тэдний гэр оронг амар амгалангаар дүүргэ. Зүрх сэтгэлд нь хайр, найдвар төрүүлэх Христийн мэндэлсний баярын онцгой захиас номлогчдод байгааг тэдэнд хэл.

  6. Дэлхийг гэрэлтүүл аяныг тэдэнд танилцуул. ComeuntoChrist.org дээрээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг хэрхэн авч болохыг тэдэнд харуул.

young man holding a hymnbook in church

Цуглаанаар бүгдэд тохинуулах

Цуглаан бүрийн хэрэгцээ өөр өөр. Зарим цуглаанд том хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулах нь тустай байхад заримд нь энгийн бөгөөд цомхон үйл ажиллагаа тустай байж болно. Үйл ажиллагааг төлөвлөж, зохион байгуулахад оролцож байгаа хүмүүс одоогийн хэрэгцээг хэрхэн хангахаа залбирч байгаад бодож үздэг.

  • Францын Парис дахь гурван гадасны гишүүд авьяасаа үзүүлэх, загвар үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж, Дэлхийг гэрэлтүүл аяныг дэмжин тусалсан. Тэд дүрвэгсдэд болон орон гэргүй хүмүүст өгөх зүйлсийг бэлтгэсэн юм. (“Парист дэлхийг гэрэлтүүлцгээе,” 32-р хуудсыг үзнэ үү.)

  • Хойд Каролина Шарлотт төв гадас нь “Дэлхий даяарх Христийн мэндэлсний баяр” хэмээх олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан ба хоол унд, олон улсын Христийн мэндэлсний баярын уламжлалыг харуулсан үзэсгэлэн, дуу хөгжим, үйлчлэлийн төсөл, Христийн мэндэлснийг харуулсан хүүхдийн тоглолт хийх зэргээр Христийн мэндэлсний баярыг тэмдэглэн өнгөрүүлэв.

  • Флорида Веро Бийч гадасны гишүүд бид яагаад Христийн мэндэлсний баярыг тэмдэглэдэг болохыг олон нийтэд сануулах үйл ажиллагаанд нэгдэн оролцов. Мөн орон нутгийн энэрлийн байгууллагуудад тоглоом хандивлажээ. Хүүхдийн хэсгийн найрал дуучид дуулж, олон олон сүм мэдээлэл бүхий танилцуулга гаргасан байв.

  • Жаксонвилл Флорида Өмнөд гадас олон нийтэд зориулан Дэлхийн Аврагч хэмээх уран бүтээл туурвижээ.

actors portraying Joseph and Mary holding the baby Jesus in a stable