Сайн мэдээ: Өөрчлөлтийн үеийн зангуу
2020 онд бид байгалийн гамшиг, дэлхий дахиныг хамарсан цар тахалтай нүүр тулсан. Бид Ирээд, Намайг дага суралцах материалаар дамжуулан хол ойрын ах эгч нартайгаа хамт Мормоны Номыг судаллаа. Бид дэлхий даяар мацаг барьж, итгэл үнэмшлээрээ нэгдсэн.
Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд бид өөрсдийн Аврагч, Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд зүрх сэтгэлээ зангуудан тогтоож чадна. Бид энэ дугаарын эдгээр болон бусад өгүүлэл Христийн мэндэлсний баярын сүнсийг буюу Их Эзэний Сүнсийг мэдрэхэд тань тусална гэдэгт итгэлтэй байна. Үүнд:
-
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон бидэнд Аврагч яагаад хэрэгтэй болохыг заасан (12-р хуудсыг үзнэ үү).
-
“Христийн мэндэлсний баяраар Аврагчийн гэрлийг хуваалцах нь” хэсэгт бид Христийн мэндэлсний баяраар тохинуулах хэдэн санааг санал болгосон (8-р хуудсыг үзнэ үү).
-
Иакоб Жөүнс Ариун Сүнсний бэлгийг амьдралдаа урин авчрахын тулд Их Эзэнд бидний өгч болох дөрвөн бэлгийн талаар бичив (28-р хуудсыг үзнэ үү).
-
Тэргүүн Зөвлөл энэ оны эхээр, дараа сараас эхлэн насанд хүрэгчид, өсвөр үеийнхэн, хүүхдүүд тус бүрд зориулсан Сүмийн нийт гурван шинэ сэтгүүл хэвлэн гаргахаар баталсан. Эдгээр сэтгүүл хэдэн арван хэл дээр гарах бөгөөд сайн мэдээг дэлхийн өнцөг булан бүрд байх хожмын үеийн гэгээнтнүүдэд хүргэх болно. Эдгээр шинэ сэтгүүлээр дамжуулан бид Их Эзэний үйлчлэгчдээрээ дамжуулан хүргэсэн дуу хоолойг сонсох ба Сүмийн гишүүд дэлхий даяар бие биетэйгээ холбогдох юм. (Дэлгэрэнгүй мэдээллийг 6-р хуудаснаас үзнэ үү.)
Лиахона сэтгүүлийн ажилтнуудын зүгээс Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе!