2011
Үүрд хамт
2011 оны долдугаар сар


Үүрд хамт

“Тэрбээр эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүдэд нь, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлийг эцгүүдэд нь эргүүлэх болно” (3 Нифай 25:6).

  1. Оливия гэртээ ойрхон ариун сүм онцгойлон адислагдахаас өмнө ариун сүмийн нээлтийн үйл ажиллагаанд эмээгээ урьжээ.

    Эмээ, та бидэнтэй хамт ариун сүмийн нээлтийн ажиллагаанд очсонд би их баярласан шүү.

    Намайг урьсанд баярлалаа. Өвөө нь өөд болсноос хойш би нэлээд ганцаардсан.

    Би ч бас түүнийг санадаг.

  2. Чи 12 хүрэхээрээ ариун сүмд орж, нас барагсдын төлөө баптисм хийлгэж болно.

    Би ингэхийг сэтгэл догдлон хүлээж байна.

  3. Аав ээж хоёр ариун сүмд орохдоо цагаан хувцас өмссөн гэж ээж ярьсан.

    Тийм ээ, тэгдэг юм.

  4. Энэ өрөөнд лацдан холболтуудыг гүйцэтгэх болно. Энэ толины өмнө зогсоод өрөөний нөгөө тал уруу тэр толинд хар. Юу харагдаж байна?

    Энэ нь яг бид эцэс төгсгөлгүй үргэлжилж байгаа юм шиг байгаа биз дээ.

    Яг манай гэр бүл шиг үү? Бид өвөөтэйгөө нэгэн цагт уулзах болно.

    Тийм ээ, таны хэлдэг үнэн. Бид ариун сүмд лацдан холбуулсан учраас хэрэв зарлигуудыг сахих юм бол өвөөтэйгөө дахин хамт байж чадна.

  5. Оливия эмээтэйгээ аяллын хөтчийг даган ариун сүмийн селестиел өрөөнд орлоо.

    Энд ямар сайхан санагдсан гээч! Би их баяртай байна.

    Би ч бас.

  6. Эмээ, би ариун сүмд дуртай. Би том болоод энд эргэн ирж гэрлэх болно. Манай гэрийнхэн бүгдээрээ үүрд хамт байна гэдгийг мэдээд би их баяртай байна.

    Тийм ээ, тэгэлгүй яахав. Би ариун сүмийн төлөө, нээлтийн үйл ажиллагаанд урьсанд маш их баярлаж байна.

Зураг чимэглэлийг Скотт Пек