2011
Санал зөвлөмж
2011 оны долдугаар сар


Санал зөвлөмж

Аврагч дээр суурилсан гэр бүл ба гэрлэлт

Нөхөр бид хоёр Лиахонаг гэр бүлийн үдэштээ ашигладаг. Энэ бидэнд сургамжтай туршлага болдог. Бид Тэргүүн Зөвлөлийн захиасуудаас өдөр тутам тулгардаг сорилт бэрхшээлүүдэд тусламж авах сүнслэг үгсийг эрж хайдаг. Тэгснээр бид Аврагч Есүс Христ дээр суурилсан гэр бүл, гэрлэлтийн үндэс суурийг бэхжүүлдэг.

Патриция Оливейра де Союза Баена Леал, Бразил

Уй гашуу дунд ирсэн аз жаргал

Лиахона дахь захиасууд ялангуяа ээжийг минь өөд болсноос хойш миний итгэлийг үнэхээр бат бөх болгосон. Уй гашуу тохиолдсон үед ч гэсэн энэ агуу ажилд оролцож байгаадаа, сайн мэдээний олон адислалыг авч байгаадаа би баяртай байдаг. Хэрэв би эцсийг хүртэл тэвчвэл ээжтэйгээ дахин хамт амьдарна гэдгийг мэднэ.

Динабел Зелая, Гондурас