Бидний орон зaй
Миний дуртай судар
Энэ шүлэг эргэлзэж тээнэгэлзсэн, сэтгэл санаа гонсгор байгаа үед эсвэл хүнд нөхцөл байдалд намайг үргэлж удирдаж, сүнслэг нөлөө үзүүлдэг. Аливаа зүйлд яагаад эсрэг тэсрэг тал байх ёстой юм бол гэж намайг боддог болсон цагаас хойш энэ шүлэг миний дуртай судар байгаа билээ. Яагаад зөрчил сөргөлдөөн байх ёстой юм бол? Яагаад амьдрал зөвхөн аятай тухтай, аз жаргалтай, сайн сайхан байж болдоггүй юм бол? Муу зүйл яагаад оршсоор байдаг юм бол?
Энэ шүлэг амьдрал болон түүний ээдрээ төвөгтэй байдлыг ойлгоход надад тусалсан юм. Энэ нь илүү утга учиртай амьдралыг эрхэмлэн дээдлэхэд надад тусалсан юм. Энэ шүлэг эсрэг тэсрэг байдлын зорилгыг болон үүний төлөө би талархах ёстойг надад ойлгуулсан билээ. Эсрэг тэсрэг байдалгүй бол бид амьдралын мөн чанар хийгээд эрхэм сайхныг мэдэж чадахгүй. Эсрэг тэсрэг байдал оршдоггүй бол бид хайрлахыг, хэрхэн аз жаргалтай байдгийг эсвээс хэрхэн амжилт олохыг мэдэхгүй байх байсан. Их Эзэний мэргэн ухаан эргэлзээгүй учраас би амьдралд дуртай болж, амьдралыг байгаа чигээр нь ойлгон хүлээн авч сурсан юм.
Шийна П., Филиппин
Хэрхэн цэвэр ариун бодол санаатай байх вэ?
Бидэнд муу бодол санаа орж ирэхээр хаалга тогшдог ч бид тэдгээрийг дотогшоо орж, суудал эзлэн тухлах боломж олгох ёсгүй. Уруу таталтаас өөрсдийгөө хамгаалах хамгийн тохиромжтой цаг бол муу бодол санаа орж ирэх үед хөөн зайлуулах нь, үрийг нь устгавал ургамал огт ургадаггүйтэй адил юм. Би ийм нөхцөл байдалтай тулгарсан үед дуртай сүмийн дууллаа дуулж, муу санаа бодлыг эсэргүүцэхийн тулд зүрх сэтгэлдээ Есүсийн дүр төрхийг санахыг хичээдэг. Хэрэв бид муу санаа бодлыг шаргуу эсэргүүцэх юм бол тэдгээр нь зайлж алга болдог.
Хорхе Г., Венесуэл