2009 оны 10-р сард хүчтэй шуурга, хар салхи өмнөд Энэтхэгт сүйрлийн гамшиг авчрах үед Энэтхэгийн Хайдерабад, Банглор дүүргийн залуу эрэгтэйчүүд болон залуу насанд хүрэгчид үерт нэрвэгдэгсдэд туслахын тулд идэвхтэй ажиллав.
Энэтхэгийн Хайдерабад дүүргийн ерөнхийлөгч Прасада Гуди “Манай залуу эрэгтэйчүүд тусламж хэрэгтэй хүмүүст хоол хүнс, ус хүргэж өгөхөд гайхалтай сайн ажилласан шүү. Тусламжийн бараа мужид ирсэн ч засгийн газар 200 гаруй дүрвэгчдийн хуаран дахь үерийн гамшигт нэрвэгдсэн мянга мянган хүнд тусламжийн бараа хүргэж чадахгүй байсан. Манай гишүүд “Мормоны туслагч гар” хантаазаа өмсч, хоол хүнс, усыг хүн бүрд хүргэж өгөх ажлыг онцгой сайн биелүүллээ” гэж ярилаа.
Энд үйлчилсэн залуу эрэгтэйчүүд, залуу насанд хүрэгчдийн зарим нь үйлчлэл хэчнээн баяр баясгалантай, сэтгэл хөдөлгөм байж болох тухай ярьж байв.