Бидний хуудас
Мөнхийн гэр бүл
2008 оны 8-р сарын 23-нд манай гэрийнхэн Юта дахь Солт Лейкийн Ариун сүмд лацдан холбуулсан. Ингэж бидний мөрөөдөл биелсэн юм. Бид олон газраар дамжиж, удаан аялсан нь ашиг тусаа өгсөн. Биднийг Ютад ирэхэд үдэш орой болсон байсан ч бид юуны түрүүнд ариун сүмийг үзэхээр явсан. Ариун сүмийн орой дээр ассан гэрэл тун гоё харагдаж байлаа. Хоёр хоногийн дараа бид лацдан холбуулав. Ариун сүм дээр хүүхэд харж байсан эгч нар дүү бид хоёрт цагаан хувцас өмсөхөд тусалсан. Тэгээд бид хоёр аав, ээж хоёр уруугаа очсон. Есүстэй уулзах гэж байгаа юм шиг санагдаж байлаа. Бид лацдан холбуулсандаа маш их баяртай байлаа! Гэрийнхэнтэйгээ үүрд хамт амьдарч болно гэдгийг би одоо мэддэг болсон.
Дийн Ф., нас 5, Шри Ланк