Бид баптисм хүртэхдээ яагаад усанд бүрэн умбах ёстой юм бэ?
Баптисм хүртэж байгаа хүн эхний удаад усанд бүрэн умбаагүй бол баптисмын ёслолыг хоёр дахь удаагаа хийхийг чи харсан бизээ. Баптисм бол авралын ёслол учраас үүнийг ном ёсоор зөв хийх нь чухал юм.
Баптисм бол бэлгэдлийн зан үйл билээ. Баптисм нь “үхэл, оршуулга, амилалтыг бэлгэдэх бөгөөд зөвхөн усанд умбуулалтаар үүнийг гүйцэтгэж болно” (Bible Dictionary, “Baptism”) Усан дор орох нь Есүс Христийн үхэл ба оршуулгыг бас бидний үхлийг төлөөлөн бэлгэддэг (Ром 6:3–6-г үз). Усан доороос дахин гарч ирэх нь Есүс Христийн Амилалтын бэлгэдэл бөгөөд Түүний гэрээт дагалдагчдын дахин төрөлтийг төлөөлдөг. Баптисмын сангийн дэргэдэх хоёр гэрч нь баптисм хүртэж байгаа хүн усан дор бүрэн орсон эсэхэд хяналт тавьдаг нь дахин төрөлт нь төгс болсны бэлгэдэл юм.
Бид баптисм хүртэхдээ Иордан голд усанд умбуулалтаар баптисм хүртсэн Аврагчийн тогтоосон загварыг баримталдаг (Maтай 3:13–17-г үз). Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ Өөртэйгөө дахин хамт амьдруулахын тулд тэд нэг бүрчлэн нүглээсээ цэвэршсэн байхыг хүсдэг. Христийн адил усанд умбуулалтаар баптисм хүртэх нь Түүний бурханлиг төлөвлөгөөний нэн чухал хэсэг юм.