2011
Тахити дахь Анхдагчдын өдөр
2011 оны долдугаар сар


Тахити дахь Анхдагчдын өдөр

Тахитийн Папийте гадасны хүүхдүүд анхдагчдыг хайрладаг! Тэд 1847 онд Солт Лейкийн Хөндий уруу хүнд бэрх аян хийсэн анхдагчдад хүндэтгэл үзүүлэх Анхдагчдын өдөрт зориулсан гадасны үйл ажиллагаанд эцэг эхтэйгээ хамт иржээ.

Тойрог бүр анхдагчдын морин тэрэг хийснээс зарим нь унадаг дугуйны дугуйгаар хийсэн бол нэг тойрог картон цаасаар морьд хийсэн ажээ. Хүүхдүүд баярын жагсаалаар явж, анхдагчдын тоглодог байсан тоглоомоор тоглож, амттай хоол идсэн гэнэ.

Анхдагчдын өдөр бол сайн мэдээг хүлээн авч, үүнийг бусдад заахад тусалдаг орон бүрийн хүмүүсийг дурсан санах өдөр юм. Эдгээр бүх хүн анхдагчид мөн!

Энэ гэр бүл бүчтэй малгай, хормогч, мөрөвчөөр жигдэрсэн байлаа.

Эдгээр хөвгүүд баярын жагсаалд тойргийнхоо бүтээлэгтэй морин тэргийг түрж явна.

Охидын зарим нь урт юбка, анхдагчдын бүчтэй малгай өмсчээ.

Зарим хөвгүүд бүрх малгай өмсөж, том эрээн алчуур зангидсан байлаа.

Майкл Мүүдийн гэрэл зургууд