2011
Гэр бүлийн үдшийн санаанууд
2011 оны долдугаар сар


Гэр бүлийн үдшийн санаанууд

Энэ дугаарт гэр бүлийн үдэшт ашиглаж болох өгүүллүүд, үйл ажиллагаанууд байгаа болно. Зарим жишээг доор харуулав.

“Сана, сэд, тэгээд ажилла”, х. 42: “Симон хэлж байна” гэдэг хэн нэгэн нь нөгөөгөөсөө үйл хөдлөл хийхийг хүсдэг тоглоомыг хичээлийн хэсэг болгон тоглож болно. (Энэ тоглоомоор тоглохын тулд нэг хүн “Симон … гэж байна” гэж хэлэхэд бусад нь гараа өргөх гэхчлэн хэлсэн хөдөлгөөнийг нь хийнэ. Энэ хүн ийм байдлаар тоглоомыг хэдэн минут үргэлжлүүлж, түүнийг “Симон … гэж байна” гэж хэлээгүй байхад бусад нь үйлдэл хийх хүртэл тоглоно. Жишээ нь: “Симон чамайг гараа өргө гэж байна. Симон чамайг алгаа таш гэж байна. Хөлөө дэвс гэж байна.”) Сүнсээр удирдагдаж, ажиллахаар шийдсэн үеийнхээ тухай гэрчлэлээ хуваалц.

Шүлэг 8 дахь хариу, х. 52: Өгүүллийг хамтдаа уншаад дараа нь Иаков 1:8-ыг унш Хоёр санаа өвөрлөх гэдэг нь юу гэсэн утгатайг ярилц. Та бас Матай 6:24 , Иошуа 24:15-ыг уншихыг хүсч болно. Энэ өгүүлэл бидний сонголт болон хүслийн хоорондох уялдаа холбооны тухай юу зааж байна вэ? Энэ нь бидний Тэнгэрлэг Эцэгийн тухай бидэнд юу зааж байна вэ? Анжелика асуултууддаа хариу олохын тулд юу хийсэн бэ? Судар судлах болон залбирлын ач холбогдлын тухай гэрчлэлээ хэлэхэд анхаар.

“Дуудлага,” х. 68: Энэ түүхийг ярь. Танай гэр бүлийн гишүүдийн авьяас чадвар, үйлчлэл, Сүмийн дуудлага нь бусдад хэрхэн ашиг тусаа өгдгийг ярилцаарай. Шинэ чадварт суралцах буюу авьяас чадвараа дээшлүүлэх үүрэг ав.